ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засаг захиргаа анх удаа дэлхийн тойрог замд хог хаягдал үүсгэсэн компанийг торгожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа түүхэндээ анх удаа дэлхийн тойрог замд хог хаягдал үүсгэсэн шалтгаанаар нэг компанид торгуулийн шийтгэл оноожээ.

Тус улсын харилцаа холбооны асуудал хариуцсан засгийн газрын агентлаг (FCC) ашиглалтаас гарсан хиймэл дагуулаа бусдын замаас хангалттай холдуулаагүй гэсэн шалтгаанаар Dish Network компанид $150,000-ын торгууль оноосон байна.

Dish Network торгуулийг хүлээн зөвшөөрч, EchoStar-7 хиймэл дагуулыг ашиглалтаас гаргахтай холбоотой үүсгэсэн алдаагаа засахыг амлажээ.

Өнөөдөр дэлхийн тойрог замд хуучирч хаягдсан техник төхөөрөмжийн сэг зэм их хэмжээгээр хуримтлагдаад байгаа.

Эдгээр нь идэвхтэй ажиллаж буй хиймэл дагуул, сансрын хөлгүүдтэй мөргөлдөх эрсдэл үүсгэдэг.

Dish Network компани EchoStar-7 хиймэл дагуулаа 2002 онд хөөргөж, дэлхийн гадаргын дээр 36,000 км өндрөөс эхэлдэг геостационар тойрог замд байрлуулж байжээ.

2022 онд ашиглалтаас гарсных нь дараа Dish Network компани хиймэл дагуулаа дэлхийн гадаргаас цааш нэмж 300 км холдуулах ёстой байсан байна.

Гэтэл ердөө 120 км орчим холдуулаад шатахуун нь дууссан тул хаяжээ.

“Хиймэл дагуулын ашиглалт улам бүр түгээмэл болж, сансрын эдийн засаг хурдтай хөгжиж буй энэ үед бид оператор компаниуд амлалтаа биелүүлж байгаа эсэхэд итгэлтэй байх ёстой. Энэ бол FCC сансрын хог хаягдлын талаар дүрэм журмаа хэрэгжүүлэх эрх мэдэлтэй, чадвартайг тодорхой харуулж буй цоо шинэ арга хэмжээ юм” гэж FCC байгууллагын хуулийн хэрэгжилт хариуцсан захирал Лойан Эгал мэдэгдсэн байна.

$150,000 нь Dish Network компанийн 2022 онд олсон $16.7 тэрбумын орлогын өчүүхэн хэсэг юм.

Гэсэн хэдий ч энэ нь бусад оператор компаниудад сануулга болохуйц нөлөөтэй гэж ажиглагчид үзэж байна.

NASA-гийн тооцоолсноор дэлхийн тойрог замд одоо 10 см-ээс урт хэмжээтэй 25,000 гаруй хаягдал байгаа юм.

Эдгээр нь цагт 28,000 км хүртэл хурдтай тойрог замаар эргэлдэж байдаг тул задгай сансарт ажиллаж буй сансрын нисгэгчийг оновол үхлийн аюул учруулах боломжтой гэдэг.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.100] 2023/10/4
Тэгмээр дээ, ганцхан дэлхий дээрээ амьдардаг байж улс бүхэн хиймэл дагуул хөөргөөд л... хэнд хэрэгтэй юм бэ. Дэлхийн улс орнууд зүгээр л нэг атаархуу хүмүүстэй адилхан араншин гаргаж байна. Хэнд хэрэгтэй юм бэ.
0 | 0 Хариулах
Зочин [207.244.71.75] 2023/10/4
Манайхан ч бас энэ сансарт байгаа компаниудыг торгож хэдэн төгрөг хийх хэрэгтэй
0 | 3 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/4
ЮУ СОЛИОРООД БАЙГААН ГАНЦ ХИЙМЭЛ ДАГУУЛ Ч ХӨӨРГӨӨГҮЙ БАЙЖ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.226] 2023/10/4
tegehdee l manai ulsiin deeguur ergeldej bgaa untaj baihad tolgoi deer unuul yana
0 | 2 Хариулах