Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэнүүн-Огоо" компанийн захирлуудыг 30 хоног цагдан хорихоор болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:03 2023/10/04

Шүүхээс "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьж, шалгах шийдвэр гаргажээ. 

Шүүхийн албан мэдээ

Нийслэлийн прокурорын газраас “...Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг тус тус Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт тус тус 1 сарын хугацаагаар цагдан хорих мөн яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Тойм бичсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Д.Сувд-Эрдэнэ

11:49 2023/10/04

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг автобусны асуудлыг шалгаж буй.

Шалгалтын хүрээнд "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг болон "Э", Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын "Т" болон "Б" нарын дөрвөн хүнийг энэ сарын 2-нд түр саатуулсан билээ. Эдгээр дөрвөн хүний гурвыг нь үргэлжлүүлэн хорих, нэг хүнд хязгаарлалт тогтоох саналыг нийслэлийн прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.

Яг одоо ногоон автобусны асуудлаар шалгагдаж байгаа дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Шүүхээс гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

БНСУ-ын "Zyle Daewoo Bus" компаниас 600 ширхэг дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн автобусыг худалдан авахдаа хуучин автобус авсан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, анхаарлын төвд ороод байгаа.

Уг автобуснуудыг худалдан авах тендерт "Тэнүүн-Огоо" ХХК шалгарч, авчирч байгаа юм. 

Улсын төсвийн хөрөнгөөр буюу 600 ширхэг ногоон автобусыг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр "ZYLE Daewoo" компаниас худалдаж авсан хэмээн ХҮН намаас мэдээлж байв.