Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь Австралийн дижитал технологийн сургууль нэмэлт элсэлт авч байна

ikon.mn
2023 оны 10 сарын 3
Сурталчилгаа

Монголд анх удаа Австралийн дижитал технологийн стандартын дагуу хичээлийн хөтөлбөрөө боловсруулсан TEE Education хэмээх дижитал технологийн сургууль байгуулагджээ. Сурагчид нь Бямба эсвэл Ням гарагийн аль нэгэнд хичээллэх бөгөөд энэ жил зөвхөн 3-аас 9 дүгээр ангидаа элсэлт авах юм байна. Тус сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Б.Билгүүнтэй сургууль, хичээлийн хөтөлбөр болон энэ сургуульд хэн сурвал зохих тухай ярилцлаа. 

зураг
 

- TEE Education гэж ямар учиртай сургууль байгуулагдав?

Манай The Essential Engineering Education сургууль нь 10 жилийн сурагчдад дэлхийн стандартад нийцсэн дижитал технологийн боловсролыг олгоно. Дижитал технологи гэдэгт энгийн компьютер, гар утаснаас авхуулаад нарийн төвөгтэй системүүд, тэдний хардвэйр, фирмвэйр болон софтвэйрийг хамтатган ойлгож болно. Харин тоон буюу дижитал технологийн боловсрол гэдэг нь технологийг ашиглан ирээдүйд асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд суралцдаг хичээл юм.

- Дижитал технологи тийм хэрэгтэй ур чадвар уу?

Дэлхий тоон технологи руу маш хурдацтай шилжиж, бидний өмнө нь гараараа хийдэг бараг бүх зүйл автомат болж байгааг та анзаарч байгаа. Компьютер, гар утас гэх мэт технологи, интернэтийн хөгжлийн нөлөө нь хүний эрүүл мэнд, амьдрал, ажил гээд бидний хийж ирсэн олон зүйлийг орвонгоор нь гэхдээ эергээр өөрчилж, хялбарчилж байна. Бидний өдөр тутмын амьдрал, ажилд техник, технологи чухал байр суурь эзлэх нь улам нэмэгдсээр. Технологийн ур чадварын эрэлт улам нэмэгдэж, олон зуун ажлын байрууд технологийн чадварыг шаардаж эхэллээ. Гол нь энэ хөгжил төгсгөлдөө ирээгүй буюу ирээдүйд улам л илүү хөгжих болно. Тийм учраас, технологи болон дижитал системийн тухай гүнзгий ойлголттой байх нь таны хүүхдийг өрсөлдөөнөөс ялгарахуйц нэгэн болгоход тусална. Тиймээс ойрын ирээдүйд, дижитал технологийн боловсрол бидний заавал суралцсан байх ёстой зүйлсийн нэгт орж ирэх болно. 

- Та энэ чиглэлийн ямар туршлагатай вэ?

Би дэлхийн топ 100 сургуулийн нэг болох Австралийн Квийнслэндийн их сургуулийг компьютер болон цахилгааны инженер мэргэжлээр 2019 төгссөн юм. 

зураг
 

TEE Education дижитал технологийн сургуулийн үүсгэн байгуулагч Б.Билгүүн 2019 онд Австралийн Куинслэндийн Их Сургуулийг төгссөн юм.

 TEE Education дижитал технологийн сургуулийн үүсгэн байгуулагч Б.Билгүүний Куинслэндийн Их Сургуулийг Цахилгааны болон Компьютерын хос инженерчлэл гэсэн хос мэргэжлээр төгссөнийг батлах Хүндэт Бакалаврын Диплом

Суралцаж байх хугацаандаа “Бодлоор удирддаг дрон” бүтээсэн маань Монголын залуучуудад их хүрч тэдэнд инженерчлэлийн салбарыг сонирхох урам өгсөн гэж боддог.

Австралид сурч байхдаа Б.Билгүүн бодлоор удирддаг дрон хийсэн нь тухай үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багагүй шуугиан үүсгэсэн билээ.

2017 оноос Австралийн ерөнхий боловсролын сургуулиудад код бичих, инженерчлэл, роботик, электроникийн чиглэлээр багшилж байгаад 2019 онд Монголдоо ирж, ТЕЕЕ сургалтын төвөө үүсгэн байгуулсан ч ковидын хөл хориотой холбоотойгоор 2022 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа маань тогтворжсон. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд бид 700 орчим хүүхдийг кодчилол, инженерчлэл, роботик, электроник, вэбсайт хийх суурь мэдлэг, ур чадварт сургаж төгсгөсөн байна. 

- Яагаад сургууль болох болов?

Сургалтын төвийн маань хөтөлбөр мэдлэгийг эрчимжүүлсэн байдлаар буюу суралцагсдыг 2 сарын хугацаанд нэг жилийн хичээлээ бүрэн үзэж дуусгахаар загварчлагдсан байсан. Хэдийгээр, сурагчдын маань ур чадвар хангах ёстой түвшнээ хангаж байсан ч эрчимжүүлсэн хөтөлбөр манай сургалтын төвийн цорын ганц хөтөлбөр байх эсэхэд би эргэлздэг байв. Яагаад гэхээр, хүүхдэд 10 жилийн хөтөлбөрийг 10 сард багтаан ЗААЖ болох ч хүүхдүүд сурсан бүхнээ насан туршдаа хэрэглэх МЭДЛЭГ болгох амаргүй. 

зураг
 

TEE Education сургуулийн үүсгэн байгуулагч Б.Билгүүн багш Австралид сурч байхдаа 10 гаруй дунд сургуульд кодчлол, электорник, роботик, вэб дизайны хичээл заадаг байсан юм. Тэдний нэг болох 6500 гаруй ажилчидтай, 28 улсад инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг AURECON групп компанийн ажилчдын хүүхдүүдэд сургалт орж байна. Тус компани нь ирээдүйд чиглэсэн инновацилаг инженерчлэлийн төслүүдийг удирдан хэрэгжүүлдэг бөгөөд ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИЙН боловсролыг ажилчдынхаа хүүхдүүдэд олгоход байнга хичээл зүтгэл гаргадаг.

зураг
 

Билгүүн багш Австралийн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонгох өдөрлөгт инженерчлэлийн карьерын тухай болон тэр дундаа цахилгааны инженерчлэлийн салбарыг таниулан сурталчилж байна. Энэ өдөрлөгөөр хүүхдүүд ирээдүйн карьераа шийдвэрлэхэд туслалцаа дэмжлэгийг салбарын мэргэжилтнүүдээс авдаг.

Хүнд аливаа зүйлийг сурахад цаг хугацаа, давтамж зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс, сурагчдад хэт их ачаалал өгөхгүйгээр, олон дахин давтуулах замаар сургах нь илүү үр дүнтэй байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Хүний суралцах чадварыг “нейро пластисити” хэмээх зүйлээр хэмждэг. Хүн шинэ зүйл сурах болгонд тархинд нь мэдрэлийн эсүүд тухайн шинэ зүйлийг сурахад зориулан шинэ холбоосуудыг үүсгэж байдаг. Гэхдээ, тэр холбоос нь зөвхөн унтаж байх үед л үүсдэг. Дээр нь тэр холбоосууд хэдийчинээ олон давтамжтайгаар үүснэ төдий хэмжээгээр мэдлэг батжиж, насан туршийн мэдлэг болон хоногшин үлддэг. Харин тухайн холбоосыг батжиж амжаагүй байхад нь сурч байсан зүйлээ давтахаа больчихвол холбоос аажмаар суларч эхэлдэг. Тиймээс, шинэ зүйл сурч байхдаа хэчнээн ахицтай байсан ч гаршуулахын өмнө орхих нь сөрөг нөлөөтэй байх нь. 

Тиймээс, бид хүүхдүүдэд сурч буй эрдмээ насан туршийн мэдлэг болгож үлдээх нөхцөлийг хангах, мэдлэгийг яаралгүй, тохиромжтой хугацаанд, олон давталттайгаар авах боломжийг олгох зорилгоор ТЕЕ Education сургуулийг байгуулсан юм. 

 Ээжүүдийн сэтгэгдэл: 

Хүүхдийн сэтгэгдэл: 

- Яагаад Австралийн стандарт гэж?

Дэлхийд дижитал технологийн боловсролыг албан ёсоор улсынхаа цөм хөтөлбөрт тусгасан долоохон улс байдгийн нэг нь Австрали. Бусад нь Сингапур, Өмнөд Африк, Филиппин, Катар, Арабын нэгдсэн Эмират, Кени гээд улсууд бий. Тэгэхээр дижитал технологийн боловсролын стандарт, хөтөлбөрийг эдгээр 7 орноос судлах нь илүү ухаалаг гэж дүгнэхэд маргах хүн үгүй биз. Харин эдгээр улсуудаас яагаад Австралийн стандартыг онцолж, сонгож авсан тухайгаа тайлбарлая. Үүнд, дараах 3 шалтгаан бий. 

Нэг: Австралийн хамгийн том экспортын бүтээгдэхүүнүүдийн нэг нь боловсрол

Австрали бол Америктай дүйцэхүйц газар нутаг болон байгалийн баялагтай орон. Дэлхийн нүүрсний экспортын 35%-г дангаараа нийлүүлдэг. Манай Монгол улс 2,7%-г хангадаг. Нэмээд алт, зэс гэх мэт олон төрлийн ашигт малтмал экспортолдог. Гэтэл 2020 оны байдлаар нүүрс, байгалийн хийн дараа буюу Австралийн дөрөвдөгч том экспортын бүтээгдэхүүн нь боловсрол болсон байв. Энэ нь үзүүлэлт Австралийн боловсролын чанар дэлхийд хэрхэн үнэлэгддэгийг хэлээд өгч байна. 

зураг
 

Эх үүсвэр: www.dfat.gov.au/sites/default/files/australias-goods

 Хоёр: Дэлхийн олон шилдэг сургуулиуд Австралид байдаг

Австрали улсад дэлхийн тэргүүлэх 200 их сургуулийн 14 нь байдаг. Мөн хамгийн олон тэргүүлэх их сургуулиудтай орнуудын 3 дугаар буюу Америк болон Английн ард бичигддэг. Гэвч Австралийн өмнө бичигдсэн энэ 2 улс дижитал технологийн боловсролын хичээлийг улсынхаа боловсролын цөм хөтөлбөртөө оруулж амжаагүй байгааг санаарай.

зураг
 

Эх үүсвэр: www.cnbctv18.com/india/iisc-bangalore

Гурав: Австрали дижитал технологийн боловсролоороо хамгийн шилдэг нь

Би Австралийн тэргүүлэх их сургуулиудын нэгт суралцаж, Австралийн 10 гаруй ерөнхий боловсролын сургуулиудад дижитал технологийн чиглэлээр багшилж байсны хувьд, Австрали улс дижитал технологийн боловсролыг гайхамшигтай сайн инженерчилсэн учраас энэ чиглэлийн боловсролын чанарыг гаргуун өндөр байдгийг мэдэрсэн. Мөн тус улсын сургалтын систем нь хүүхдүүдийг мэргэжилдээ чадварлаг нэгэн болгохоос гадна ёс зүйтэй хүн болгон төлөвшүүлдэг. Тийм болохоор, би хүүхдээ Австралийн боловсролын системээр сурган хүмүүжүүлэхээр шийдсэн. 

- Австралийн стандарт гэж юуг хэлээд байна?

Австрали улс 6 мужаас бүрддэг. Тэнд нийт 9000 гаруй ерөнхий боловсролын сургуулиуд бий. Тэдгээр 6 мужийн боловсролын яамны сайдууд болон Австралийн засгийн газар, Шинэ Зеланд гэх мэт 10 гаруй улсын засаг захиргааны нэгжийн удирдлага, сайдуудын нэгдсэн шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг ACARA (Australian Curriculum Assessment and Reporting Authority) буюу “Австралийн Сургалтын Хөтөлбөрийн Үнэлгээ, Тайлангийн Алба” хэмээх байгууллагаас Австрали даяар хэрэгжих боловсролын хөтөлбөрийн стандартыг баталдаг. 

Эндээс баталсан стандартын дагуу боловсруулсан хөтөлбөрөөр технологитой холбоотой Design Technologies буюу манайхаар технологийн хичээл, Information Technologies буюу манайхаар мэдээлэл зүй, эцэст нь Digital Technologies гэсэн Монголд заадаггүй 3 хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад заахыг зөвшөөрдөг. Эдгээр хичээлүүд хоорондоо маш нягт уялдаа холбоотойгоор хүүхдүүдэд бодит амьдралын асуудлуудыг шинжлэх ухаанчаар судлан, инженерчлэлийн арга барилаар шийдвэрлэхийг зааж сургадаг.

Манай ТЕЕ Еducation сургууль дээрх байгууллагаас баталсан стандартын дагуу ерөнхий боловсролын 3-аас 12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан юм.

- Тэгэхээр танай сургууль Австрали дахь сургуулиас ялгаагүй байх нь ээ?

Би Австралид ажиллаж байх хугацаандаа энэ стандартын дагуу боловсруулсан хөтөлбөрөөр хичээл заадаг байсан. Монголд 2019 оноос хойш Австралид ашиглаж байсан хөтөлбөрөөр хичээлээ заасан. Гэхдээ, Монгол улсын онцлогт тохируулан, Монголд өргөнөөр хэрэгжиж буй Монгол улсын цөм хөтөлбөр, Кембриж, Оксфорд болон Английн хөтөлбөрүүдтэй харьцуулан судалж, улмаар хөтөлбөрөө шинэчилсэн боловсруулсан. Одоо манай сургалтын төв, сургууль хоёрт энэ хөтөлбөрөөр хичээл ордог. 

Дижитал технологийн хичээлийн хөтөлбөрийн онцлог нь бусад математик, монгол хэл гэх мэт хичээлүүдээс ялгаатай нь технологийн хөгжлийн өөрчлөлтийн хурдыг даган шинэчлэгдэж байхыг шаарддаг. Оксфорд, Кембрижийн хөтөлбөрт зарим нэг хоцрогдлууд гардаг бол Австралийн стандартын онцлог нь суурь ойлголтуудыг стандартчилж өгөөд, сургууль бүрд цаг үетэйгээ зохицсон сургалтын хөтөлбөрөө боловсруулах эрх чөлөөг олгодог. Энэ аргаа тэд “future proof” буюу “ирээдүйтэй байх нь баталгаажсан” хэмээн тодорхойлдог. Тийм ч учраас бид сургалтын төв болон сургуулийнхаа хичээлийн хөтөлбөрт Австралийн стандартыг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай сургуулийн хичээлийн хөтөлбөр Австралид заагдаж буй технологийн хичээлтэй ижилхэн. Зарим талаараа илүү ч байгаа. Учир нь бид хөтөлбөрөө Монгол хүүхдүүдэд зориулан инженерчилсэн болохоор. 

- Сургалтын хөтөлбөрөө танилцуулаач?

Дижитал технологийн ТЕЕ Еducation сургуулийн сургалтын хөтөлбөрийг дээр дурдсанчлан олон улс орны сургалтын хөтөлбөрүүдтэй харьцуулж, судалсны үндсэн дээр боловсруулсан. Хэдийгээр манай сургалтын хөтөлбөр 3-аас 12 дугаар ангийг хамарч байгаа ч бид энэ жил зөвхөн 3-аас 9 дүгээр ангидаа элсэлт авна. Үүний шалтгаан нь, дижитал технологийн суурь мэдлэгийн хоцрогдолтой 10, 11, 12 дугаар ангийнханд энэ хөтөлбөрөөр хичээл ороход тохиромжгүй юм. Гэхдээ, ТЕЕ Education сургалтын төвд хоцрогдол арилгах түргэвчилсэн хөтөлбөртэй дугуйлангууд бий.  

Бид дижитал технологийн хичээлийн сургалтын хөтөлбөрөөрөө дараах амлалтуудыг өгч чадна.

Сурагчид ганцаарчлан болон багаар ажиллах ур чадвар дээр нэмээд дараах мэдлэг, чадвартай болсон байна.

  • Одоогийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцсэн дижитал шийдлийг дизайнчлах, бүтээх, үнэлэх, сайжруулах;
  • Computational thinking: Абстрактчлах, өгөгдөл цуглуулах болон боловсруулах, шийдэл дэвшүүлэх, алгоритмчлах, бүтээх замаар дижитал шийдэл боловсруулах;
  • Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран дижитал системийг ашиглан аливааг автоматжуулах ур чадвар суулгах, өгөгдлийг боловсруулан мэдээлэл бүтээх, бүтээлчээр мэдлэг солилцох;
  • Дижитал системийг хувь хүнд, нийгэмд, эдийн засагт болон хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөхийг хянах, анализ хийх, үр дүнг урьдчилан таамаглах зэрэгт Systems Thinking ашиглах чадварууд.

Дээрх хэрэгцээ шаардлагад тулгуурласан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бид 2023-2024 оны хичээлийн жилд дараах ур чадваруудыг сурагчдадаа эзэмшүүлэх болно.

зураг
 

- Товчхондоо бол, танай сургуульд сурснаар Монгол хүүхдүүд дэлхийн зиндааны дижитал технологийн боловсролтой болох нь, зөв үү?

Тиймээ. Энэ хөтөлбөрийн дагуу хүүхдүүдэд 10 жилд нийт 600 цагийн хичээл орно. Ингэснээр, манай сургуулийн хүүхдүүд дэлхийн хаана ч, ямар ч мундаг сургууль төгссөн, аль ч улсын хүүхдүүдтэй харьцуулахад дижитал технологийн чиглэлээр хүссэн их, дээд сургуульдаа элсэн орох үед мэдлэг, ур чадварын зөрүүгүй, зарим талаараа илүү болсон байх болно гэдгийг би дэлхийн шилдэг их сургуульд, шилдэг оюутнуудтай хамт суралцаж байсан туршлага дээрээ үндэслэн батлан хэлэх байна. 

Ташрамд хэлэхэд, инженерчлэлийн салбарт ажиллахаар төлөвлөж буй хүүхдүүд манай бүх хөтөлбөрт, харин энэ салбарт ажиллахгүй бол манай бага болон дунд ангийн хөтөлбөрт бүрэн хамрагдвал зохино. Учир нь дижитал технологи, инженерчлэл, роботик, электроникийн мэдлэг орчин үеийн хүүхдүүдэд англи хэл шиг хэрэг болно. 

- Дижитал технологи гэж юуг хэлээд байна? Мэдээллийн технологи гэдгийг орчин үед тэгж хэлдэг болсон юм уу? 

Товчхондоо, ICT буюу IT (Мэдээллийн технологи) нь технологийг гарамгай ХЭРЭГЛЭЖ сургах, DT (Дижитал технологи) нь технологийг ОЙЛГОЖ, улмаар БҮТЭЭЖ сурах юм. Энгийнээр тайлбарлавал, инстаграмын филтер ашиглаад зургаа гоё болгож сурах нь ICT, харин зургийн филтер яаж ажилладгийг ойлгож, шинэ филтер бүтээж сурах нь DT юм. 

Бидний сайн мэдэх “мэдээлэл зүй” буюу “мэдээллийн технологи”-н хичээл манай улсын 6-12 дугаар ангид орж байгаа боловч агуулга, стандартын хувьд асар хоцрогдолтой, мөн сурах бичгийн агуулга дах үнэн зөв баримтын болон логикийн алдаагаар дүүрэн байгаа нь улсын сургуулийн энэ чиглэлийн сургалтад найдахад бэрх болгож байгаа юм. Дээр нь ийм хөтөлбөр, агуулгаар хичээл заасаар байгаагаас нь дүгнэхэд багш нарын мэдлэг, ур чадвар хоцрогдсон, мэргэжлийн бус байгааг таахад хэцүү биш. Уг нь энэ хөтөлбөрөөр орчин цагт хувьсан өөрчлөгдөж буй хамгийн сүүлийн үеийн технологи, арга барилаар хүүхдүүд мэдээлэл хайх, түгээх, контент бүтээх зэргийг судлах ёстой юм. Гэвч уг хичээлийн хөтөлбөр 8 жилийн өмнө батлагдсан яг тэр хэвээрээ, өөрчлөгдөөгүй байгаа. 

Дижитал технологийн боловсролыг энд тэнд янз бүрээр нэрлэж буй хэдий ч гол зорилго нь computational thinking, асуудал шийдвэрлэсэн технологи зохион бүтээх, тоон технологийг бүтцийн төвшинд ойлгох, мөн нас насны ангилалд тааруулан зохион бүтээх явдал юм. Уг хичээл нь ХАРДВЭЙР, ФИРМВЭЙР, СОФТВЭЙР гээд бүх төвшин, салбарыг хамардаг бөгөөд ICT болон дизайн технологийн хичээлтэй хоршиж заагдсанаар асуудалд дижитал шийдэл олох ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ зохион бүтээх, ажиллуулах, программ зохиох зэрэгт хүүхдүүдийг сургадаг. 

Миний ярианд computational thinking гэж их дурдагдаж байгааг анзаарсан байх. Энэ их чухал ур чадвар. Зөвхөн технологи, инженерчлэлийн салбарт ч биш ер нь хүний амьдралд чухал хэрэгтэй мэдлэг, ур чадваруудын нэг. Computational thinking гэдэг нь асуудал шийдвэрлэх нэгэн төрлийн арга техник бөгөөд үүнд дараах ур чадварууд багтдаг. 

  • Өгөгдөлтэй ажиллах: Асуудлыг тойрсон янз бүрийн түүхий мэдээллийг цуглуулах, ялгах, харилцан уялдаа хамаарлыг олох гэх зэрэг
  • Комплекс асуудлыг задлан ойлгох: Асуудлыг жижиглэн задлах, чухал байдлаар нь эрэмбэлэн, дэс дарааллыг тогтоох зэрэг
  • Абстрактчилах: Асуудлын эсвэл объектын тухай зөвхөн өөрт хэрэгтэй шинж чанаруудыг сонгож энгийн болгох
  • Загварчлах: Абстрактчилсан өгөгдлийн дагуу биет болон дижитал объект бүтээж түүн дээр симуляци, туршилтуудыг хийхэд бэлдэх
  • Алгоритм зохиох: Компьютер, машин, тоног төхөөрөмжүүд шууд үйлдэх боломжтой шийдэл боловсруулах
  • Программ кодчилох: Боловсруулагдсан шийдлийг дижитал системд зориулан бүтээж асуудлыг эцэслэн шийдвэрлэх

- ТЕЕ Education сургуулийн сурагчдад ямар боломж, давуу тал бий болох бол?

Манай ТЕЕ Education сургуулийн сурагчид дижитал технологи, кодчлол, инженерчлэл, роботик, электроникийн мэдлэг, боловсролыг Австралийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай яг ижил түвшинд гэхдээ тэнд сурах Монгол хүүхдүүдээс хамаагүй бага зардлаар эзэмших боломжтой. 

Дээр нь манай сургуулийн бүх хичээл видео хэлбэрээр онлайнд байршсан байдаг бөгөөд манай сурагчдад тус хичээлүүдийг үзэж, давтах, эргэн санах боломж бүх амьдралынх нь туршид нээлттэй байна. Өмнө нь хэлсэнчлэн, манай сургуулийн хичээлийн агуулгууд технологийн хөгжилтэй хамт шинэчлэгдэх бөгөөд онлайн хичээлүүд ч бас дагаад шинэчлэгдэнэ. 

- ТЕЕ сургуулийн хүүхдүүдэд хичээл заах багш хангалттай байгаа юу? Тэд хангалттай бэлтгэгдсэн үү?

Австрали улсад багшаар ажиллах үедээ би оюутан байсан бөгөөд манай баг хамт олон мөн адил бүгд тэргүүлэх их сургуулийн инженерчлэлийн ангийн оюутнууд байсан. Австрали улстай ижил түвшний дижитал технологийн боловсролыг олгохыг хүсвэл энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудыг ашиглах нь хамгийн зөв шийдвэр байсныг би Австралид байхдаа ч, сургалтын төвөө ажиллуулж байхдаа ч ойлгосон. Зөвхөн Монголд  биш, дэлхийн бүх улсуудад энэ чиглэлийн хүний нөөц дутагдалтай байдаг. 

Тиймээс манай сургалтын төв ШУТИС, МУИС-ийн холбогдох инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй 3 ба 4 дүгээр курсийн сурлага сайтай оюутнуудыг шалгаруулан, сонгон авч сургаж, ажиллуулдаг. Багш нараа би өөрөө гардан бэлтгэхээс гадна Австралийн University of Queensland сургуулийн багшийнхаа менторшип хөтөлбөрт хамруулдаг. Бас МУБИС-ийн профессорууд заах арга зүйн ур чадвар дээшлүүлэх сургалтуудад тогтмол хамруулдаг. 

зураг
 

Суралцахад хүүхдийн болон багшийн сэтгэл зүй ямар үр нөлөө үзүүлдэг талаар МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн докторант ТЕЕ Education сургууль болон сургалтын төвийн багш нарт заах арга зүйн сургалт орж байна.

Залуу багш нарын мэдлэг шинэ, соргог байхын зэрэгцээ хүүхдүүдтэй арга эвээ олохдоо төгсөөд олон жил болсон багш нараас илүү үр дүнтэй байдаг. Хүүхдүүд ч залуу багш нартайгаа айж эмээлгүйгээр харилцан ярилцаж, өөрсдийгөө илэрхийлж, асуух гэсэн зүйлсээ асууж чаддаг нь манай сургуулийн бас нэг том давуу тал болдог.

зураг
 

Зуны улиралд ТЕЕЕ-н хүүхдүүд “Нарс” зусланд амарч хөгжилдөнгөө кодингийн бүүткэмпэд хамрагдаад төгсөж байгаа нь. Уг хөтөлбөрт нийт 200 гаруй сурагчид хамрагдсан ба хүүхдүүд маань аз жаргал, инээд хөөр, адал явдлаар дүүрэн нэгэн зуныг үр бүтээлтэй өнгөрөөсөн юм.

- Сургууль амралтын өдрүүдэд хичээллэнэ гэсэн. Хэдийгээр 9 сар хичээллэх ч хүүхдүүд хангалттай мэдлэг олж авч амжих уу?

Амжина. Нэгд, манай сургуулийн сурагчид 7 хоногийн Бямба эсвэл Ням гарагийн нэг өдөр 2 цаг хичээллэнэ. 2 цаг гэдэг нь ерөнхий боловсролын сургуулийн цагаар бол 2.6 цаг гэсэн үг. Хоёрт, манай сургууль онлайн хичээлүүдтэй. Сурагчид боломжит цаг хугацаандаа хичээлээ үзэж, бататгах боломжтой. Гуравт, 7 хоногт нэг удаа танхимаар давтлага авч болно. 

Сурагчид нь долоо хоногт 1 удаа буюу Бямба эсвэл Ням гарагийн аль нэгэнд хичээллэнэ.

Манай сургууль нь амралтын өдрүүдэд хичээллэх учир сурагчдын ердийн сургуулийн хуваарьтай давхцахгүй. Мөн улсын ч бай хувийн ч бай сургуулиудын ихэнх нь энэ талын боловсролыг өгөхгүй байгаа учир хүүхдүүд өөрийн сурдаг сургуулиа солилгүйгээр амралтынхаа өдөр ирж шинэ ангийнхантайгаа дижитал технологийнхоо хичээлд суух боломжтой. Ингэснээр хүүхдүүд заавал үнэтэй хувийн сургуульд орох, дасал болсон ангийн найзуудаасаа холдолгүйгээр мэдлэгийн хоцрогдлоо нөхөн авах юм.

- Сургалтын төлбөр хэд вэ?

Нэг жилийн 1.5 сая төгрөг. Төлбөрөө Omniway, Pocket, Storepay, Sono зэрэг аппликэйшнээр 6 хуваан төлөх боломжтой. Ингэснээр, нэг удаагийн төлбөрийн дүн нь 250,000 төгрөг болно.

зураг
 

- Танай сургуульд ямар хүүхдүүд сураасай гэж хүсэж байна вэ?

  1. Улсын сургуулийн сурагчид
  2. Мэдээллийн технологийн хичээл ордоггүй хувийн сургуулийн сурагчид
  3. Cambridge Primary Computing (0059) хичээл ордоггүй Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулийн 8-11 насны сурагчид
  4. Cambridge Lower Secondary Computing (0860) ордоггүй Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулийн 11-14 насны сурагчид,
  5. Cambridge IGCSE Computer Science - 0478 болон Computer Science (9-1) - 0984 хичээлүүд ордоггүй Кэмбрижийн хөтөлбөртэй 14-16 насны сурагчид
  6. Oxford International Primary Computing хичээл ордоггүй Оксфордын хөтөлбөртэй сургуулийн 8-11 насны сурагчид,
  7. Oxford International Secondary Computing болон Computer Science хичээл ордоггүй Оксфордын хөтөлбөртэй сургуулийн 11-16 насны сурагчид,
  8. Инженерчлэлийн чиглэлээс их сургуульд орох хүсэлтэй 16+ насны сурагчид хамрагдвал зохино.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.