ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Автобусны парк шинэчлэлийг хоёр дарга хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж байна. Огцруулах эрх нь Ерөнхий сайдад бий"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХҮН намаас цаг үеийн байдлаар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус намын УЗ-ийн гишүүн, НИХТ-ын төлөөлөгч Д.Гантулга "Нийтийн тээврийн парк шинэчлэл нь Засгийн газраас зарласан Шинэ сэргэлт бодлогын хүрээнд түгжрэлийг бууруулахын тулд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй арга хэмжээ. Нийслэлийн хувьд бодлогын түвшинд орж ирсэн.

НИТХ дахь ХҮН намын бүлгээс бүх автобусыг цахилгаан болгох, цахилгаан автобус одоо байгаагаас 600 сая ормын илүү үнэтэй ч ашиглалтын зардлаараа нэг жилийн дотор одоо ирж байгаагаас эдийн засгийн үр ашиг өндөртэй юм гэдэг шаардлагыг тавьж байсан. Үүний үр дүнд 150 орчим автобусыг цахилгаан болгоё гэсэн.

Бид энэ шаардлагаа Ерөнхий сайдад тавьж байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улсын төсвөөр хэрэгжүүлж байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хоёр дарга хангалтгүй биелүүлжээ. Өөрөрө хэлбэл хангалтгүй биелүүлсэн гэдэг дүгнэлтийг иргэд гаргаад байна, та дүгнэлтээ хий гэдэг шаардлагыг Ерөнхий сайдад тавьж байгаа. Үнэхээр хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл огцруулах эрх нь Ерөнхий сайдад бий.

400 саяар дизель автобус авах уу, 600 саяар цахилгааныг авах уу гэдгийг бид бодох ёстой. Цахилгаан автобус авах нь үнэтэй ч эдийн засгийн үр ашигтай, тохилог, орчин үеийн хэрэгсэл.

Хуулиараа НИТХ-аас 15 төлөөлөгч хоёр даргыг огцруулахыг дэмжвэл саналыг Ерөнхий сайдад өгөх эрхтэй. АН-ынхныг уриалж байна. МАН дотор иргэдийн эрх ашгийн төлөө дуугардаг хүн байвал уг саналд гарын үсгээ зурах байх" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
49
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ф [103.212.118.149] 2023/10/3
Хараал хар толгой дээр
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.73] 2023/10/2
Тэнүүногоо биш өөр чаддаг хүнийг сонгоод европ автобус аваачээ
1 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2023/10/2
Дээр нь энэ автобусны утаа байхгүй болно гээд тооцвол цахилгаан нь л дээр ээ
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.146] 2023/10/2
Цахилгаан машиныг 10,000 төгрөгөөр цэнэглээд 500 км явдаг, бензин машиныг 120,000 төгрөгийн бензинээр дүүргэж 500 км явдаг. Яаж ч бодсон цахилгаан машин үнэтэй ч ирээдүйд хэмнэлт авчирна. Тэгээд ч агаар бохирдуулахгүй хүний эрүүл мэндэд хэрэгтэй. Автобусаар их явдаг хүмүүс шинжилгээ хийлгэхэд хар тугалга цусанд нь их байна гэсэн үр дүн гарсан
2 | 0 Хариулах
Zochin [139.5.219.243] 2023/10/2
Бид цахилгаан автобус хүсч байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.143] 2023/10/2
Dolgor purev 2iig l niiluulj bolohgui bj dee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.230] 2023/10/2
тэнэг бөхөө зайлуулж чдхгүй данх ч жул утсан күүкэлдэй гдг нь тодорхой бндаа
2 | 0 Хариулах
Зочин [122.201.25.251] 2023/10/2
Hun geed nam chine maniin ohin kompani shuu dee
0 | 3 Хариулах
Ajilgui sda nar [103.57.92.96] 2023/10/2
Ene neg Hun namiin lalruud yuu ch hiihgui uulsun l sda nar bhiin ene tend ochool uu haigaal yum hiij haragdah ged ydaad
0 | 4 Хариулах
Зочин [59.153.113.250] 2023/10/2
Ямар ч мэдэгдэл хийсэн, яаж ч намынхнаараа сурталчилгаа хийлгэсэн бид итгэхгүй. Хулгай гэдэг нь тов тодорхой байна.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.16] 2023/10/2
Угаасаа хуучин автобус гэдэг нь ил байгаа шдээ. Солонгосын хог дээр хаягдсан автобусуудыг вьетнамд аваачиж будсан болоол монголд шахсан байншдээ.
10 | 0 Хариулах
Зочин [202.179.21.244] 2023/10/2
Сумкаг яагаад огцруулахгүй байна. Энэ том хэрэг
18 | 0 Хариулах
Зочин [202.126.89.244] 2023/10/2
Сумьяаг огцоруулбал Оюунэрдэнэ хотын гишүүдээс дэмжлээгүй болж засаггүй намын даргагүй мултрах учир Сумьяаг яаж ч чадахгүй байгаан бишүү
12 | 0 Хариулах
залуу [202.126.89.78] 2023/10/2
сумяаг шоронд хий!!! тэр үнэндээ хот удирдаж чадахгүй. мэдрэл муутай бөх шүү дээ. зүгээр баридаад явбал дээр байсан юм. түүнийг огцруулаад цагдаагаар шалгуул. харваас гол хулгай ч нь тэр
15 | 0 Хариулах
Зочин [139.5.219.16] 2023/10/2
Сүхбаатар гэж жинхэнэ хорт могойг яахав?
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.4] 2023/10/2
Тэнүүн-Огоог тендергүйгээр шалгаруулсан, хэдэн зуун тэрбумаар нь хуучин автобус авч, идэж уусан хүн "огцроод" л болоо юу? Яагаад шалгуулж, эрүүгийн хариуцлага хүлээхгүй байгаа юм? 8 ишиг биш Нийслэлийн нийтийн тээврээр зорчдог 1 сая иргэний амь насанд халдсан хэрэг шүү дээ?
23 | 0 Хариулах
Зочин [202.21.107.1] 2023/10/2
Цахилгаан автобус Монголын нөхцөлд тохиромжгүй. Чанартай дизель автобус авах нь зүйтэй.
2 | 5 Хариулах
Зочин [124.158.113.3] 2023/10/2
ямар хог шахсаныг нь хар л даа, ямар ч ажлын хэсэг шаардлагагүй хуучин хог гэдэг нь харагдахгүй л байгаа юм байх даа
2 | 0 Хариулах
123 [203.217.139.240] 2023/10/2
Зөв. Монголын дизел автобус шиг утаа хаяж явж байгаа автобус өндөр хөгжилтэй оронд алга. Хотын дарга, нийтийн тээврийн газрын дарга нар маш хангалтгүй, сэтгэлгүй ажиллаа. Хариуцлага тооцоё
7 | 1 Хариулах
Зочин [202.21.107.1] 2023/10/2
Хугацаа нь дууссан, нүүрсэн янданг нь хулгайлсан автобус тэгж утаа хаяж бгаа, шинэ утаа хаядаг автобус бхгүй.
9 | 1 Хариулах
Зочин [43.242.243.238] 2023/10/2
Энэ бол хариуцлагагүй, хайхрамжгүй, чадваргүй дээ биш. Зүгээр л МАН-ын классик хулгай.
20 | 0 Хариулах