ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн үндэсний сурын отго харваа Хөтөл хотод боллоо

ikon.mn
2023 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн үндэсний сурын 2023 оны отго (хаалт) харваа Сайхан сум, Хөтөл хотод өчигдөр (2023.10.01) буюу балжинням, дашням давхацсан бэлгэт сайн өдөр боллоо.

Тэмцээнд 70 гаруй харваач цэц мэргэнээ сорьж, 40 сум харваснаас:

зураг
 

Эрэгтэй:

I байранд Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан 37 оноогоор,
II байранд аймгийн мэргэн, спортын мастер Ч.Дагвадорж 36 оноогоор,
III байранд спортын мастер Д.Мөнхсайхан 35 оноогоор,
IV байранд аймгийн мэргэн, спортын мастер Г.Содбилэг 35 оноогоор,
V байранд аймгийн мэргэн, спортын мастер Ж. Насанбат 34 оноогоор тэргүүллээ.

зураг
 

Эмэгтэй:

I байранд аймгийн мэргэн, спортын дэд мастер П.Лхамаасүрэн 36 оноогоор,
II байранд аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэцэг 35 оноогоор,
III байранд аймгийн мэргэн, спортын мастер З.Болормаа 28 оноогоор,
IV байранд аймгийн мэргэн, спортын мастер Л.Болормаа 28 оноогоор
V байранд аймгийн гарамгай харваач, спортын дэд мастер Д.Оюунцэцэг 26 оноогоор тус тус байр эзэллээ.

Отго харваанд Дархан-Уул аймгийн харваачид хүндэт зочноор уригдан оролцож, мөн Орхон, Завхан, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотоос харваачид ирж оролцон, Сэлэнгэ нутгийг хүндэтгэсэн сайхан харваа боллоо. Тус тэмцээнийг “Сэлэнгэ Бодонгууд” спорт клубээс ивээн тэтгэн зохион байгуулав. Үндэснийхээ өв соёлоо тээж яваа харваач нартаа баярлалаа, амжилт хүсье.

зураг
 
зураг
 
зураг