Солонгосын Daewoo үйлдвэрийн 80 автобустай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв.
Үйлдвэрийн талаас хурдалж, яарснаар алдаа гаргасан учраас автобуснуудыг буцааж татах шаардлагыг "Daewoo" компанид тавьсан гэдгийг тэрбээр хэлж байсан.
-Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарт авлига өгсөн асуудал танд байна уу?
-Манай компани дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. Улстөрчөөс нэг ширхэг ч хувьцаа эзэмшигч манайд байхгүй. 2006 онд Монгол Улсын зөвлөх инженер хоёр хүн байгуулж, үүн дээр хоёр хүн нэмэгдсэн.
-Автобус худалдан авахтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тагнуулын байгууллагаас танайд ямар нэгэн зөвлөмж ирсэн үү?
-Үнэн үг гутал өмсөж байхад, худал үг уул давдаг. Үнэн үг гутлаа өмсөөд босоход худал үг усанд живж байдаг гэж үг бий.
Над руу дайрч байгаа энэ бүхнийг би 2015 онд авчихсан. Тухайн үед над руу улс төрийн маш том дайралтууд хийж байсан. 14 хоног цагдаа, сэргийлэхээр явж байсан. Энэ удаагийн дайралтад би иргэдтэйгээ санаг нэг байгаа. Би өөрөө зөвлөх инженер хүн. Үнэхээр нийтийн тээвэрт ийм алдаатай зүйл хийсэн бол буцааж татах л ёстой.
Би хотын дарга Д.Сумъяабазартай сая ААН-үүдээр явж байхад нь л анх удаа уулзсан. Засгийн газраас хэн нэгнийг нь таниад эдгээр автобусыг оруулж ирсэн зүйл байхгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ААН-үүдээр явсан, тэр тусмаа манай компани дээр хүртэл ирсэн. Төр нь аваад явбал үнэхээр муу юм байна, хувийн хэвшлийнхэн шал өөр байдаг юм байна. Төртэй хамтарсан корпорац байгуулаад тэд нарт парк шинэчлэл хийж өгье гэх сэтгэлээр хандсан.
Би нэг ширхэг тендер авч үзээгүй.
Хугацаа шахуу байсан учраас үйлдвэрлэгч тал ажлаа хурдлуулсан гэдэг бол байж боломжгүй асуудал. Хугацаанаас болж алдсан гэдэг олон улсын гэрээ байхгүй учраас шаардлагаа тавьсан. Оруулж ирсэн нийт автобуснаас 20 нь л будаг шунхны асуудалтай байсан. Биднийг үзэхэд ийм байсан.
-Хуучин хэрэглэсэн автобус гэдэгт тайлбар өгнө үү?
-Эдгээр автобусыг Вьетнамаас Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд 9,800 ам.доллар орж байгаа юм. Нийт автобусны 96,900 ам.доллар гэдэг үнэ байгаа шүү дээ. Үүний 9,800 нь тээврийн зардал. Өөрөөр хэлбэл 30 хувийн хямдралтай зарласан үнээр аваад орууллаа гэдэг нь бодитоор нотлогдож байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
58 СЭТГЭГДЭЛТЭЙ
|