"Zyle Daewoo Bus" корпорацын дэд ерөнхийлөгч Ким Ки Ёл нийлүүлсэн автобусны талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
"Zyle Daewoo Bus" корпорацын дэд ерөнхийлөгч Ким Ки Ёл "Монгол Улсын Засгийн газар болон "Тэнүүн-Огноо" компанийн захирал Ганхуяг захирлын шахалтаас болж манай үйлдвэрийн автобусанд жижиг сажиг алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан.
Одоогийн байдлаар алдаатай автобуснуудаа буцаан авч, шинэчилнэ гэдгээ зарлаж байна. Манай корпорац БНСУ-ын Хьюндэй шиг том биш ч гэсэн хуурамч мэдээллийг боловсруулсан хүмүүсийг олж, ЭСЯ-аар дамжуулан шүүх хуралд дуудна. Би Монголд анх 400 автобус оруулж ирэхэд тус корпорацын экспорт, импорт хариуцсан дарга байсан.
Монгол Улсыг би их хүндэлдэг, манай улсын иргэд монголчуудад дуртай байдаг. Хэзээ ч Монгол Улсыг дээрэлхэж, чанаргүй автобус нийлүүлэхгүй, зарим жижиг сажиг алдааг гаргасан. Монгол Улсыг санаатайгаар доромжлохгүй.
Чанар хангалтгүй бол бид хариуцна гэдгээ гэрээнд тодорхой заасан учир алдаатай автобуснуудаа бүгдийг татаж авна.
Бид өөр улстай гэрээ хийгээд автобусаа нийлүүлэхэд ийм ноцтой асуудал гарч байгаагүй. Бид чанараараа бахархдаг. Монгол Улсаас БНСУ-ын "Daewoo" корпорацын үйлдвэртэй очоод танилцаж болно, хүлээж авахад бэлэн.
Удаан хугацаагаар ашигласны дараа үр дүн гарна, ойрын хугацаанд эвдрэх автобус биш.
Хэрэглэсэн автобусыг тээвэрлэж ирсэн гэдэг нь хуурамчаар үйлдсэн бичиг баримт байна" гэдгээ хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!