Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 өдөр хянан хэлэлцэж, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Эх сурвалж: УПЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!