ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын гадаад хэргийн сайд асан телевизийн хөтлөгч эмэгтэйтэй дотно харилцаатай байсныг мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадын гадаад хэргийн сайдын албан тушаалаас учир битүүлэг шалтгаанаар халагдсан Чинь Ган телевизийн алдартай хөтлөгч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан талаар баримтыг Financial Times сонин өчигдөр дэлгэжээ.

Сайдын албан тушаалд томилогдоод хагас жил ч болоогүй байсан 57 настай Чинь Ган өнгөрсөн зун нэг сар орчим хугацаанд олны өмнө ил гарахгүй байсны дараа ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Түүний оронд өмнөх гадаад хэргийн сайд Ван Ийг буцаан томилж байв.

Бээжингийн эрх баригчид гадаад хэргийн сайдаа өөрчилсөн шалтгааныг тайлбарлаагүй. Харин сошиал ертөнцөд түүний гэр бүлээс гадуур харилцаа, хууль бус хөрөнгийн талаар цуурхал тарж байв.

Financial Times сонины холбогдох эх сурвалжуудаас олж авсан мэдээллээр бол түүний гэр бүлээс гадуур харилцаатай байсан эмэгтэй нь Хонконгийн Phoenix телевизийн хөтлөгч асан, 40 настай Фү Шяотянь юм байна.

зураг
 

Энэ эмэгтэй өнгөрсөн онд АНУ-д тээгч эх ашиглан хүүхэдтэй болж байжээ. Гэхдээ хүүхдийн эцэг хэн болох талаар баримт олдоогүй байна.

Өчигдөр Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Financial Times сонинд гарсан мэдээллийн талаар асуултад “Энэ бол дипломат харилцаатай холбоотой асуудал биш” гэсэн шалтгаанаар хариулахаас татгалзжээ.

Фү Шяотянь тавдугаар сард АНУ-аас Хятадад буцаж ирснийхээ дараа WeChat хуудсандаа ямар нэг мэдээлэл нийтлэхээ зогсоосон талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Чинь Ган нь эхнэр, хүүхэдтэй хүн болохыг Хятадын засгийн газрын вэб сайтад дурдсан байдаг.

Phoenix TV сувгийн “Talk with World Leaders” ярилцлагын шоуг хөтөлж байхдаа Фү алдаршсан юм. Уг шоундаа тэр дэлхийн томоохон улс төрчид, бизнесмэнүүдийг урьж оролцуулдаг байжээ.

АНУ-д суух Хятадын элчин сайд байхдаа Чинь Ган уг шоунд бас оролцож байсан юм.

Ойрын эх сурвалжуудын мэдээлснээр Чинь, Фү нар 2010 онд анх Лондон хотод танилцаж байжээ. Тухайн үед Фү нь Кэмбрижийн их сургуулийн магистрын хөтөлбөрийг дүүргээд Phoenix телевизийн Лондон дахь салбарт ажиллаж эхэлж байсан гэнэ. Харин Чиний хувьд Британи дахь Хятадын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч байжээ.

Арав орчим жил дотно харилцаатай байсан Чинь Ган өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гадаад харилцааны сайд болсныхоо дараа Фүгээс зайгаа барьж эхэлсэн тухай ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ үеэр Фү тэдний харилцааны талаар сошиал хуудсандаа битүүхэн цухуйлгаж байсан гэдэг. Хожим Чинь албан тушаалаа алдах үеэр энэ баримт Хятадын сошиал ертөнцөд хүчтэй тарж байжээ.

Өөр нэг сэжигтэй баримт нь сэтгүүлчийн мэргэжлээр арав гаруйхан жил ажилласан Фүгийн тансаг амьдрал юм.

Тэрбээр байнга хувийн нисэх онгоцоор гадаадад аялж, тансаг байр сууцанд авхуулсан гэрэл зургуудыг Вэйбо хуудсандаа нийтэлдэг байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Чончин хотын уугуул Фү эгэл жирийн гэр бүлээс гаралтай, ээж нь багш, аав нь үйлдвэрийн менежэр хүн байдаг юм байна.

2016 онд Фү Шяотянь өөрийн суралцаж төгссөн Кэмбрижийн их сургуулийн Черчиллийн коллежид их хэмжээний мөнгө хандивлаж байжээ.

Коллежийн захиргаа хандивын хэмжээг зарлаагүй бөгөөд хариуд нь нэг цэцэрлэгээ Фүгийн нэрээр нэрлэж байсан гэнэ.

 

Эх сурвалж: Financial Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.131.225.197] 2023/9/30
Saikhan l huuhen bnoo. Hunii hunjil suheed heruul hiih sain muu gej shuuj yavdag erguu garuud bol booj uheh geed l bh shig bn. Nadad bol er hun saikhan huuhnii umnu setgel aldraa l biz hend hamaatai ym. Hoorondoo l uchir zuigee olj chadaj baigaa bol hen n henteige untaj hevteh n unendee pad algooooo
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/29
Өөдгүй хүүхэн бэ жоохон зай аваад эхлэхээр нь хоролж л дээ, одоо тэгээд хамтдаа уналаа даа авсан юмтайгаа салаад аятайхан амьдрахгүй тэнэг ч юм
0 | 0 Хариулах
Red [143.93.148.20] 2023/9/28
Нэг ийм хүүхнүүд байх юм. Өндөр боловсролтой, сайхан царай зүстэй, гэхдээ өндөр албан тушаалтаны нууц амраг нь болж амьдардаг. Жирийн нэгэн залуу онц биш. Зөвхөн нөлөөтэй эрчүүдтэй л учир ургуулдаг ийм төрлийн амбиц хүүхнүүд түгээмэл байх юм
6 | 1 Хариулах
kkk [202.126.88.171] 2023/9/28
сю сяньтянь шүү
0 | 0 Хариулах
kkk [202.126.88.171] 2023/9/28
насны зөрөөтэй болохоос аль аль царайлаг асар өндөр боловсролтой нууц амрагууд болох талаар хятад гонконг барууны шар хэвлэлүүд шуугиж байгаа!
1 | 1 Хариулах
Зочин [192.82.92.204] 2023/9/28
Сайхан л хүүхэн байнш дээ, сайханд буруу байхгүй
0 | 1 Хариулах
Зочин [66.181.185.229] 2023/9/28
Тийм байна, гэхдээ манай Монголд бол дундаж хавьцаа тооцогдохоор хүүхэн юм. Сексдээ л сайн байж дээ
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.202] 2023/9/28
goy huuhen baina yavaldahaas oor argagui
0 | 2 Хариулах
Зочин [139.5.218.195] 2023/9/28
Нууц амрагын харилцаа
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.221] 2023/9/28
Манай нүүрсний хулгайч, хөгжлийн банк тоногч дарга нарын өврийн хэдэн халтар хүүхнүүд ч огцом тансаг болсон шүү. Нэг нь өөртөө яам шинээр гаргуулж дэд сайд нь болж ч байх шиг
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.195] 2023/9/28
Соёлын сайд Номин уу эсвэл хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд Булгантуяа юу
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2023/9/28
Обухав гж 000ын цаас
2 | 0 Хариулах
Zochin [203.91.115.53] 2023/9/28
Dornodiin zasag darga Badamsvren olon nuts amragtai hugiin er dee. Gazriin naimaachin, bugsnii dontoi aldartai gar sh dee. Bugsnii hamaaraltai hvvhnvvdee ent tend Alban tushaald tawina.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2023/9/28
Манайд бас нэг ийм үнэн тансаг амьдралтай үнэн даам гарчихсан сэтгүүлч байгаа биз дээ. Хамаг л нууцын зэрэглэлтэй нотлох баримтуудыг түрүүлээд мэдчихсэн нийтэд задлаад явж байдаг тэгсэн мөртлөө ямарч хариуцлага хүлээдэггүй хууль шүүхээс дээш эрх мэдэлтэй. Хэдхэн жил сэтгүүлчийн ажил хийсэн мөртлөө 20 тэрбумын хөрөнгөтэй гээд хүмүүс ярих юм.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.179.242] 2023/9/28
Манай хошиг шогийн Ундармаа л б шд!
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.195] 2023/9/28
Ундармаа ч бас л их алиа царайтай шүү
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.253] 2023/9/28
Том гарууд бололтой,шоронд орчиж ч магадгүй шүү
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.35] 2023/9/28
Манай АТГ уул нь ажил хийддэггүй мөртлөө зайсанд хаустай үнэтэй ресторан брэнд хувцаснаас салдаггүй сүр сүр нэртэй салоны эзэн гэх 30 хортэлхи насны бие үнэлэгчдийг шалгавал ч их юм гарна шүү инста лайваас нь хөөгөөл барихад амархан
7 | 1 Хариулах
♥️ [103.57.94.137] 2023/9/28
Hair bol erh choloo
3 | 2 Хариулах
Зочин [103.57.92.57] 2023/9/28
🪡 зүүурьхи wahaha
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.248] 2023/9/28
Оросын тагнуулыхан Ши Жинпинийн тагнуулын албаныханд танай гадаад хэргийн сайд Чин Ган бол АНУ н тагнуулын ажиллагааны гол төлөөлөгч гээд матчихсан юм. Хятадууд Чин Ганыг Вашингтон руу нууц мэдээлэл явуулсан гэж хардсан учраас 7 сард ажлаас нь халсан гэж Тайванийн албаныхан мэдэгдсэн
5 | 1 Хариулах
Зочин [202.9.40.80] 2023/9/28
Хаа газар боов нүхний асуудал хаха
3 | 3 Хариулах
Зочин [66.181.184.246] 2023/9/28
Хүүхний сайхан хүзүүнээс дээшээ гэж үг байдаг юм билээ,,,хүзүүнээс доошоо бүгд адилхан байдаг байх нь байншдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,, улаан хомнист дурлалдаа шатсан юм юм байлгүйдээ,,,
1 | 2 Хариулах
Зочин [66.181.179.242] 2023/9/28
Ёстой ёстой! Ккк Манай эхнэр нээх царайлаг биш болохоор хардах сэрдэх ямар ч тийм толгойны өвчин бхгүй. Амар зүгээр. Элдэв аашгүй бас сэксэндээ сайн бол болоошд ээ дүү нараа! Ккк
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.233] 2023/9/28
Магай хэдэн гүзээнүүдийн хажууд бол оогт асуудал биш юм байна өө.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.197] 2023/9/28
Үнэн зөв замаар амьдрахгүй бол чаж ч дээгүүр жаалаад эцэст нь унаж л таарна шд, ялангуяа Хятадад бол хэцүү дээ. Бүх хөрөнгөө хураалгаж шоронд орно, сураггүй алга болно, эвгүйтвэл цааз.
1 | 0 Хариулах
Irgen [202.9.46.94] 2023/9/28
Manai darga nariin hajuud yu ch bish yum bna. Manai darga nar chin Suunii ch biluu nuuts amragtaa turiin ajliig yariad nuguuh ni tuuniig ni socialaar sevdeg biz dee.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.180.248] 2023/9/28
Нэг төрийн үйлдвэрийн дарга 100 ну а даа байр машин аваад өгцөн байсан нь илэрсэн. Тэрний дэргэд энэ төрийн томчуул нь акул байхгүй юу долларын тэрбумтнууд шд. Франц Англи АНУ д эдлэн газартай, хувийн завьтай жеттэй. Хятадын коммунист намын төв хорооны гишүүдийн нийт хөрөнгө 600 тэрбумаас давна гэсэн АНУ уудын судалгаа бгашд.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.41] 2023/9/28
Gol ni naad setguulch ni usa tagnhul baisan geed baigaa
0 | 1 Хариулах
Зочин [43.228.130.186] 2023/9/28
Манай Үнэрээ бас сэтгүүлч хүнд байж боломгүй их баян л даа. Гадаадын ямар ч мундаг сэтгүүлч ийм хурдан баяжсан түүх байхгүй. Монголд л тм түүх бна
14 | 1 Хариулах
зочин [202.21.104.98] 2023/9/28
сэтгүүлч биш жирийн нэг боловсролгүй мэдрэлийн өвчтэй хөдөөний хөөсөн мантуу
19 | 0 Хариулах
Зочин [59.153.112.51] 2023/9/28
Дарь Эхэд гэртэй хашаа түрээслэсэн хөдөөний гачин бандгар л байсан.. Мэргэжил нэгтнүүд нь ямартаа л -Шантааж Өнөрөө - гэж хочилохов дээ
11 | 0 Хариулах
Сүхээ [202.126.89.100] 2023/9/28
За тийм байхаа, огт сэтгүүлчийн ур чадвар, ухаан бодол, нийтлэлийн уран оновчтой үгс хэрэглэдэггүй болохоор их гайхсан юм.Өөрийгөө их л мундаг шударга сэтгүүлч гэх, даанч толгой хоосон нь бүхий л талаараа харагдаад байсан юмаа.
7 | 0 Хариулах