Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бартаат замын баруун бүсийн уралдааны үеэр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 9 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ

Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн Улаан бураа багт бартаат замын WESTERN CUP-4x4 баруун бүсийн уралдаан энэ сарын 16-нд зохион байгуулагджээ.

Уралдааны үеэр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг ноцтой зөрчсөн зөрчил гарсан байна.

Хар нуур, Ховд голын сав газрын захиргаанаас газар дээр нь ажиллаж, хууль тогтоомжийн дагуу Ховд аймгийн Буянт сумын ЗДТГ болон аймгийн цагдаагийн газрын Экологийн албанд холбогдох хэргийг шилжүүлжээ.

Хохирлын хэмжээг тооцуулж, нөхөн сэргээлтийн ажлыг эзэн холбогдогчоор хийлгүүлэхээр ажиллаж байгааг БОАЖЯ-наас мэдээллээ.