Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.
Иргэдийн зүгээс Богд сумын сургуулийн 150 хүүхдийн дотуур байр, Жаргалант сумын бага сургуулийн барилга, Баянхонгор сумын Эрдэм цогцолбор сургуулийн өргөтгөл барих, Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн замыг хатуу хучилттай болгох төслийг бүрэн хийх хөрөнгийг төсөвт тусгая гэв.
Түүнчлэн арьс шир үнэгүйдэж байна, эм тарианы үнэ, чанар болон залуу гэр бүлийг дэмжих бодлого, орон сууцжуулахад анхаарах, ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгогдохгүй байгааг хэлж байна.
Хүнд даацын автомашин говийн хөрсийг эвдэж байна, говийн сумдад хатуу хучилттай авто зам тавьж өгөхийг хүслээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам” төслийг хоёр жилд багтаан дуусгах, хөрөнгийг төсөвт суулгана гэдгийг хэлэв.
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд Баянхонгор аймгийн иргэд дараах төслүүдэд хамгийн олон санал өглөө.
Эх сурвалж: ЗГХМОНХА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!