ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Дагдан: "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ХҮТ-ийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэхэд хэтэрхий эртэднэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын долдугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэлд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв (ХҮТ)-ийн чиг үүргийг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан байна. 

Тус тэмдэглэлд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг заавал төрийн өмчит компани явуулах шаардлагагүй. Зардал мөнгө хэмнэх, ашигтай ажиллах үүднээс ХҮТ-ийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх талаар яригджээ. 

Үүнтэй холбогдуулан ХҮТ-ийн чиг үүргийг менежментийн гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, цахилгаан түгээх, хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн чиглэлээр өөрчлөн зохион байгуулах талаар ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт байгуулагдаж, судалгааны үе шатандаа явагдаж байгаа аж.

ХҮТ нь 860 гаруй ажилтантай бөгөөд хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний заалтыг үнэн зөв бодож, борлуулах чиг үүрэгтэй байгууллага юм. Гэхдээ Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийг хувьчлах, хувьцааг нь олон нийтэд худалдах асуудал яригдаагүй байна.

"Өнгөрсөн онд 358 хүн "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас хувийн шалтгаанаар ажлаасаа гарсан"

Улаанбаатар болон Төв аймгийн 460 мянган хэрэглэгчдэд 1,940 ажилтантайгаар эрчим хүч түгээх, борлуулах ажил гүйцэтгэж буй "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдангаас Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг хувьд шилжүүлэх шаардлага, хэрэгцээ байгаа эсэхийг тодрууллаа. 

Тэрбээр "Эрчим хүч бол манай улсын суурь салбар. Манай салбар байхгүй бол Монголд ямар ч байгууллагын үйл ажиллагаа явахгүй, хөгжил ярихгүй. Төр нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв хувийн хэвшил эрчим хүчний салбарыг авбал зөвхөн ашгийн төлөө ажиллана. 

Улаанбаатарт эрчим хүч түгээх, хангах эрхтэй 17 хувийн хэвшил байдаг. Төрийн компанийн үйл ажиллагаа улсад алдагдалтай байвал хувийн хэвшилд өгдөг. Эрчим хүчний салбарыг хэн дуртай нь хувийн хэвшилд шилжүүлчихдэг зүйл биш. 

Эрчим хүчний салбар маш уналттай байгаа энэ цаг үед ашиг олно гэдэг ямар ч боломжгүй. Аливаа салбарт хувийн хэвшил орвол амжилттай ажилласан туршлага байдаг. Гэхдээ ямар салбар руу хувийн хэвшил оруулах вэ гэдгийг бодох асуудал. 

Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хувийн хэвшлийг оруулах нь тохиромжгүй. Манайх өөрт ногдсон үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа. Хэрэв чадахгүй байвал сайжруулах талаар ярих ёстой. Одоогоор манай улсад эрчим хүчний үнэ маш бага ханштай байна. 

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ажиллах чиг үүрэгт хувийн хэвшил оруулах шаардлага байхгүй. Гэхдээ 460 мянган хэрэглэгчдэд 1,940 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, маш ачаалалтай ажилладаг.

Манай компани хүний нөөцийн дутагдалд орж байгаа. Жишээлбэл өнгөрсөн онд 358 хүн "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас хувийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Ингэж олон хүн ажлаасаа гарч байсан тохиолдол түүхэндээ байгаагүй. Энэ жил 233 хүн ажлаас гарсан

Ажилчид маань сард дунджаар хоёр сая төгрөгийн цалин авч байна. Гэхдээ ажлын гүйцэтгэлийг нь бодвол хангалтгүй. Ер нь эрчим хүчний салбарын компаниуд ашгийн төлөө бус ажлын байртай байх гэж ажилладаг юм шиг. 

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК жил бүр алдагдалтай төсөв батлуулдаг. Жишээлбэл энэ жил 12 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлуулсан. Ер нь эрчим хүчний салбар ашигтай төсөв баталж байсан удаагүй. Энэ алдагдлыг нөхөх ямар ч боломжгүй. 

Манайх жилийн 80 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй байгууллага. Түүнээс 48 орчим тэрбум төгрөг нь 1,940 ажилчдын цалин хөлсөнд зарцуулагддаг. 460 мянган хэрэглэгчдээс жилд нийт 600 гаруй тэрбум төгрөгийн эрчим хүчний орлогыг Эрчим хүчний үндэсний төвд цуглуулж өгдөг. 

Манайх ашигтай ажиллахын тулд ажилчдын цалинг нэмэх, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Технологи муугаас болж ажилчдад ачаалал их ирдэг. Жишээлбэл айлуудын цахилгааны тоолуурыг ХҮТ-ийн ажилчид заавал гараар тоолж, цахилгаан тасалж, залгадаг. Үүнийг технологийн шийдлээр зохицуулбал зардал, мөнгө хэмнэгдэнэ.

Гэхдээ заавал хүний оролцоогүйгээр цахилгааны зардал, борлуулалтыг тохируулах боломжтой. Манай цахилгаан буруу бодлоо, нэг очиж цахилгаан таслах, залгах асуудал яригдахгүй болох юм. 460 мянган хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд ухаалаг технологи оруулахад 120 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол байгаа" хэмээн ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Г.Баттөмөр [202.131.238.2] 2023/9/26
Налайх ХҮТ.н хүний нөөц Бадам,Отгонтэнгэр, Амарбаясгалан, Шинэ баяр гэж их зантай, хувийн ашиг сонирхол ихтэй, шагнал урамшуулал ирэхээр өөрсдөө авдаг, ажилчдаа хөгжүүлэх, чадваржуулах дээр юу ч хийдэггүй. Мөнгө орлого оруул, тасла гэхээс өөр юу ч мэдэхгүй хэдэн даам гарсан авгай нар байнаа ...эд нарыг өөрчлөөрэй... доор нь өчнөөн боловсрол мэдлэгтэй залуус байгаа ш дээ ...
1 | 0 Хариулах
Г.Баттөмөр [202.131.238.2] 2023/9/26
Тэжээж чадахгүй байж, хангалттай цалин хөлс өгч чадахгүй байж хувьд шилжүүлэхээс юунд татгалзана вэ?! Ажилтан, ажилчидаа хөгжүүлэх, чанаржуулах дээр ямар ч ажил хийдэггүй. Танил талаа харж ажил явуулдагаа орхих хэрэгтэй шүү!!! ХҮТ.н ажилтан, ажилчид чинь арай л дэндүү чадвар муутай, хүнд сурталтай шүү дээ!!!
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.130] 2023/9/24
Зардал нь ард түмний төлбөрийн чадвараас их байгаа ч хэрэгцээ ихтэй салбарыг Төрийн өмчлөлд байлгаж тэтгэх шаардлагатай болдог.
2 | 0 Хариулах
Настан [66.181.176.29] 2023/9/24
Улстөрч гэдэг мэргэжил бол Технологи гэдэг ойлголтгүй учир Удирдагч байж чадахгүй. Гадны захиалгаар сагсаж Улсаа үхүүлэгчийн л үүрэгтэй байдаг юм шүү.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.186] 2023/9/24
Стратегийн гол салбар шүүдээ.Хувьд байж болохгүй.Амарбаясгалан үгээ тат.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.177] 2023/9/24
Эрчим хүчийг хувьд өгвөл улсаараа харанхуй сууж ч мэднэ шүү.Аугаа их шуналаас өөр юмгүй итгэл найдвар даах чадваргүй гарууд яаж ч мэднэ.Тэдний халаасанд л мөнгө орж өөрт нь ашигтай байвал бусад зүйл тэдэнд хамаагүй тийм л хүмүүс авах гэж улайрч байгаа.Онцгой объектуудыг улсын мэдэлд байлгах нь зүйтэй.
3 | 0 Хариулах
Иргэн [139.5.216.241] 2023/9/23
Эрчим хүч, төмөр зам, нисэх, Батлан Хамгаалах салбар ямар ч улсад Улсын мэдэлд байх нь улс орны аюулгүй байдалд тустай. МАН- ын зальтай хэсэг эрчим хүчийг хувьчилж авч сүйтгэх гэж байна. Элгээр салбарыг хэрхэвч хувьчилж болохгүй. Улс хэрэгтэй салбартаа алдаглал хүлээх ёстой. Улсын бүх салбар үргэлж ашигтай ажиллах албагүй. Батлан хамгаалах салбараа хувьчилбал тусгаар тогтнолоо аллах аюултай. Саяхан Орост болсон Пригожны явдал үүнийг харуулж байна. Эрчим хүч ашиггүй ажиллаа гэдэг бол шал худлаа. Хувьчилж авч , улс орноо сөнөөж, ард түмнээ зовоож, үнийг дураараа нэмж баяжих гэсэн хэдэн хүний заль мэх. Украйнд болж байгаа явдал үүнийг тод харууллаа. Украйны олигархууд бүх юмыг хувьчлан авч гаднынхныг зулгайдаж, бүх славян үндэстнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж , улс орноо сүйтгэж байна.Гаднынхны угаадсыг долоохын тулд ийм гутамшигтай дайн хийж ах дүү нараа хооронд нь алалцуулж байна.
9 | 1 Хариулах
Uhaalag [66.181.180.201] 2023/9/23
Mehanik automat hogiin sav
1 | 3 Хариулах
Иргэн [202.126.89.130] 2023/9/24
Хүмүүс бол Төлбөрийн чадвартаа л тохирсон хоол иддэг жамтай .
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.93] 2023/9/23
Цаг нъ болоогүй
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.36] 2023/9/23
Хувьд өгсөн нь зөвөө.
1 | 6 Хариулах
Mояа [192.42.116.175] 2023/9/23
Ард кино театр? Цирк?
1 | 0 Хариулах
З [66.181.161.174] 2023/9/29
Хувьд өгвөл цахилгааны үнэ дураар нэмэгдэх сөрөг талтай бас дээр нь шугам тоноглол илүү сайжран гэх баталгаа байхгүй, төрд байгаа одооны цахилгааны тарифыг их байна гэдэг хүмүүс хувьд очвол бүр их болох байх да
1 | 0 Хариулах
💩💩💩💩 [66.181.181.214] 2023/9/22
HUVID SHILJVEL TEGEED SHUUD BUGD HYATAD BOLNO SHUUDEE,YUU YAASAN HUVIIN HEVSHIL MEVSHIL BITGII MURUUD TIIM YUM BAIDAGGUI YUM,ZUGEEREL SERUUN ZUUD BHGUYU,
2 | 0 Хариулах
иргэн [59.153.112.96] 2023/9/22
цаг нь болоогүй. тэд дураараа үнэ нэмнэ. Ард иргэд л хохирно. Хүйтэн цаг агаартай орон тул улсын онцгой объект байх шаардлагатай
4 | 0 Хариулах
зочин [202.9.46.33] 2023/9/22
манай хувийн хэвшлийнхэн хариуцлагагүй, сэтгэлгүй, жудаггүй, төлөвших яагаач үгүй бна. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ХҮТ-ийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл тэд 1 даргын эсвэл 1 намын дохиогоор шууд тасалдаг болно!!!!!!!!!!!!!
7 | 0 Хариулах
Africa [202.126.89.187] 2023/9/22
Tusuviin mungu uilahguie
0 | 3 Хариулах
505 [192.82.92.204] 2023/9/22
huviruu shiljuulvl ashigaa osgoh gsn shaardlaga nemegdeed une n zavaarsn ondor garaad unana.
4 | 0 Хариулах
Зочин [103.254.123.156] 2023/9/22
Unen l de. Hucheer uniig n baritsan bhd yaaj huwiin hewshil orhow de
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.187.120] 2023/9/22
ЦАГ НЬ БОЛСООН
3 | 5 Хариулах
ганзориг [66.181.161.143] 2023/9/26
шахааны бизнес
0 | 0 Хариулах