ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа байгаль дахь "Earth" загварын шоу зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 9 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг
Дэлхийн янз бүрийн зах зээлүүдэд зориулан өөр өөрийн онцлог агуулгатай бүтээгдэхүүн урладаг TOP DONJ, EVSEG, NIRUN, ALFRED ROWLAND ноолуурын брэндүүдийн Монголд анх удаа байгальд “EARTH” нэртэйгээр зохион байгуулсан Намар/Өвөл 2023-2024 цуглуулга, загварын шоу “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ” уриан дор амжилттай боллоо.

Улаанбаатараас баруун хойд зүгт 120км зайтай Төв аймгийн Жаргалант сумын улаан буудайн ургацын талбайд тусгайлан урьсан 100 хүндэт зочид байгаль эхийн гоо үзэсгэлэн, дахин давтагдашгүй төрхийг ноолууртай хослуулсан намар өвлийн шинэ загваруудыг тун өвөрмөц орчинд үзэж сонирхлоо.

Зочид анир чимээгүй ургацын талбайн гүнд, үүл манан буусан байгалийн үзэсгэлэнд, салхины зөөлөн чимээтэй хорших загварын хөнгөн хөгжимд дарс шимэнгээ 300 метр замаар хараа дээгүүр алхах моделиудын амилуулсан ноолуурын загваруудтай танилцаж буй нь урьд хожид болж байгаагүй бөгөөд тэрхүү мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа.

Загварын шоуны үеэр зочид цуглуулгын шинэ төрхийг байгалийн үзэсгэлэнд мэдрэхээс гадна үүлэн чөлөөгөөр тусах нарны тэрхүү хурц туяа, зөөлөн шиврэх бороо нь ноолуурын брэндүүдийн энэ намрын цуглуулгыг дур булаам харагдуулж байв.

ЭХ ДЭЛХИЙГЭЭС НООЛУУРЫН УРГАЦ ХУРААЖ ШИНЭ КОЛЛЕКЦ ҮҮССЭН НЬ

Хавар малын дуу цангинах үеэс эхлэн хөдөөгүүр явж малчдаас бэлтгэсэн ноолуураа гар аргаар өнгө, чанараар ангилан ялгаж угаах, самнах, холих будах, ээрэх, ороох, сүлжих, нэхэх, оёх гэх мэт үйлдвэрлэлийн 20 гаруй дамжлагаар боловсруулалт хийгдэж, дизайнеруудын бодолд ургасан эх загварын зураг, байгалийн тансаг ноолуурын цуглуулга болж хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэл олон сар болдог билээ.

Үүнтэй нэгэн зэрэг хавар тариалангийн талбайд суулгасан үр соёолон өндөр ургаж, алтан шаргал тариан түрүү болон боловсорч намар өвлийн трэнд болж буй ноолуурын загваруудтай хамт хоршиж байгаа нь гайхалтай илэрхийлэл юм.

Ноолууран пальто, торгоны холиотой нарийн нимгэн ноолууран даашинз, свитер, юбка цамцны хослол, урт кардиган зэрэг нь биеийн галбирыг төгс харагдуулахаас гадна тав тухтай байдгаараа онцлог юм.

Дэлхийн загварын салбарт тав тухтай мөртлөө байгалийн гаралтай эко хувцаслалт ноёрхож байгаа энэ цаг үед 100% ноолуураар урласан органик, пастел болон хар өнгийн коллекцууд нь дээд зэргийн зөөлөн мэдрэмж, байгалийн амар амгаланг мэдрүүлэх цуглуулга болсон байлаа.

“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ” урианы утга нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийг хүн бүрд сануулж байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах, байгалийн гаралтай тансаг ноолуурыг дэлхийн хэрэглэгчдэдээ хүргэж байгаагийн илэрхийлэл юм.

Фото:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.