Есдүгээр сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Есдүгээр сарын 26-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байх бол Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын орчмоор шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус байх төлөв гарчээ.
Нойтон цас гэдэг нь хайлмагтсан цас буюу цас, бороо холилдож орохыг хэлдэг байна.
Монгол Улсын хувьд өнгөрсөн наймдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 1.9 градусаар, олон жилийн дунджаас 1.1 градусаар дулаан байсан нь 1940 оноос хойш тохиож байгаа долоо дахь дулаан сар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!