Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Цочир хүйтрэлээр ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүй тул хадланчид, тариаланчдыг урьдчилан хамгаалах арга хэмжээ авахыг анхааруулав.
Тодруулбал өнөө шөнө буюу 2023.09.18-19-нд шилжих шөнө Архангайн нутаг, Хөвсгөл, Төв аймгийн нутгийн зүүн, Булган, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтрэх юм байна.
Цочир хүйтрэл гэж юу вэ? Газар тариалангийн нутагт хэрхэн нөлөөлөх вэ?
Эх сурвалж: ЦУОШГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!