Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй"

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бэхжүүлэх" зорилгын хүрээнд Хэвлэлийн Хүрээлэн, Глоб интернэшнл төв, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв болон Хэвлэлийн зөвлөл хамтран Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан бичиг хүргүүлжээ. 

Тодруулбал 2022 оны тавдугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Доромжлох" гэмт хэргийг нэмж, "Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цанаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж тусгасан.

Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тусгах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоох үр дагавартай болохыг хүний эрхийн олон улсын байгууллагууд буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний байгууллагууд онцгойлон анхааруулсан байдаг аж.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд "Гүтгэх" зөрчлийг хуульчилсан. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулиас "Гүтгэх" зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд 13.14 дүгээр зүйлд "Худал мэдээлэл тараах" гэж нэрлэн нэмсэн.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд "Доромжлох" үйлдлийг эрүүгийн хэрэгт тооцох зохицуулалтыг Эрүүгийн хуульд тусгахгүй байх, түүнчлэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл худал мэдээлэл тараах гэмт хэргийг хүчингүй болгоход онцгой анхаарч ажиллахыг дээрх байгууллагууд шаардсан албан бичгээ 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл боловч тодорхой хариу өгөөгүй байна.

Тиймээс есдүгээр сарын 7-ны өдөр Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр болон Хүний эрхийн үндэсний комисст дараах албан бичгийг хүргүүлжээ.