Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Украины сөрөг давшилтын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа Илон Маск илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Украины сөрөг давшилтын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа тэрбумтан Илон Маск саяхан илэрхийлжээ.

Тэрбээр Ням гарагт хөрөнгө оруулагч Дэвид Саксын X хуудсандаа нийтэлсэн Украины армийн чөлөөлсөн газар нутгийн зургийн дор хариулахдаа “Ийм өчүүхэн зүйлийн төлөө ийм их үхэл” гэж бичсэн байна.

зураг
 

Маск анх удаа Украины хямралын асуудлаар Оросын талд нааштай байр суурь илэрхийлсэн нь энэ биш юм. 2022 оны аравдугаар сард тэр Украины эзлэгдсэн газар нутгийг ОХУ-д үлдээгээд энхийн гэрээ байгуулах саналыг сошиал хуудсаараа дэвшүүлж байв.

Өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан Маскийн намтарт Оросын Хар тэнгисийн флотод цохилт өгөх Украины байлдааны ажиллагаанд тэр Старлинк интернэт сүлжээгээ таслан саад учруулж байсан тухай баримт нийтлэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт тэр бас Тайвань арлыг Хятадын газар нутгийн нэг хэсэг гэж мэдэгдээд шүүмжлүүлж байв.

Нэг хурлын үеэр тэр Тайвань арлыг Хавайтай харьцуулж, Хятадын салшгүй нэг хэсэг гэж үздэгээ илэрхийлсэн юм.

Тайванийн гадаад хэргийн сайд Жозеф У “Сонс. Тайвань бол БНХАУ-ын нэг хэсэг биш бөгөөд мэдээж худалдагдахгүй!” гэж Маскийн Х хуудсанд хандан бичсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider