ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос нохойн махны хэрэглээг хориглох хуулийг тэргүүн хатагтайнхаа нэрээр нэрлэх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хууль тогтоогчид нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна.

Эрх баригч намынхан уг хуулийг амьтны эрхийг хамгаалагч гэдгээрээ алдартай тэргүүн хатагтай Ким Кон Хигийн нэрээр нэрлэхээр төлөвлөжээ.

“Нохойн махыг хүнсэнд хэрэглэхээ болих цаг ирж байна” гэж “Ким Кон Хигийн хууль”-ийг санаачлагчдын нэг болох эрх баригч намын гишүүн Пак Дэ Чул өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Сөрөг хүчнийхэн энэ хууль дээр санал нэг байгаа тул парламентаар батлуулах ажилд саад учрахгүй гэж бодож байгаагаа тэр бас илэрхийлжээ.

Тэргүүн хатагтай Ким Ко Хи нохойн махыг хүнсэнд хэрэглэдэг хуучирсан ёсыг одоогийн ерөнхийлөгчийн засаглалын хугацаанд багтааж халах бодолтой байгаагаа энэ оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байв.

Тухайн үед нохойн аж ахуй эрхлэгчид тэргүүн хатагтайг эрх мэдлээ хэтрүүлж, хүмүүсийн идэх эрхэд халдаж байна хэмээн шүүмжилж байжээ.

зураг
 

Ерөнхийлөгч Юн Сүк Ёл сонгуулийн кампанит ажлынхаа эхэн үед нохойн махыг хүнсэндээ хэрэглэх эсэх нь хувь хүний сонголт гэсэн байр суурьтай байв. Харин сүүлдээ тэр энэ уламжлалыг устгахын төлөө ажиллахаа амлах болжээ.

Үүнд тэргүүн хатагтайн нөлөө чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа.

Гэвч тэргүүн хатагтайн нэрээр хуулийг нэрлэх санаа зарим хүмүүст таалагдахгүй байна.

Тухайлбал эрх баригч намын парламент дахь бүлгийн дарга асан Юү Сон Мин “Ерөнхийлөгчтэй бурхан мэт харьцаж, зусарддаг гишүүд одоо тэргүүн хатагтайг хүртэл зусарддаг болжээ” гэж фэйсбүүк хуудсандаа бичээд тэргүүн хатагтайн нэрээр нэрлэсэн хууль урьд өмнө огт харж байгаагүйгээ мэдэгджээ.

Харин хуулийг санаачлагч Пак хуулийн нэрийг “шинэлэг” гэж тодорхойлоод 1965 онд АНУ-д ерөнхийлөгч Линдон Жонсоны гэргийн нэрээр нэрлэсэн “Lady Bird’s Bill” нэртэй гадаад орчны зар сурталчилгааг зохицуулах хууль гарч байсныг жишээ болгон дурдсан байна.

Өмнөд Солонгосын олон нийт нохойн махны хэрэглээг тус улсын нэр хүндийг унагаж буй нэг зүйл гэж үзээд хуулийг дэмжихээ илэрхийлцгээж байна.

Харин зарим нь хуулийн нэрд эргэлзэж байгаагаа нуухгүй байна.

“Хуулийг Ким Ко Хигийн нэрээр нэрлэх хэрэггүй. Энэ бол түүний гавьяа биш, амьтны эрхийг хамгаалах байгууллагуудын олон жилийн тэмцлийн үр дүн юм. Ямар Умард Солонгос биш!” гэж нэг иргэн Пак гишүүний постын дор сэтгэгдлээ бичжээ.

Нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг Өмнөд Солонгост хориглоогүй байдаг. Хэдийгээр залуу үеийнхэн ийм хоолыг хэрэглэхээ больсон ч зарим ресторанууд үйлчилсэн хэвээр байгаа.

2021 онд амьтны эрхийг хамгаалах Aware байгууллагын явуулсан санал асуулгад оролцогчдын 78 хувь нь нохойн махны үйлдвэрлэл, борлуулалтыг хориглохыг дэмжсэн бол 49 хувь нь хүнсэнд хэрэглэхийг хориглох ёстой гэж хариулжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.110.11] 2023/9/19
Бусад мал амьтадаас нохой илүү эрхтэй болж таарч байх шиг зөв үү
0 | 1 Хариулах
Зочин [103.212.119.180] 2023/9/19
Дажгүй хүүхэн юм шиг санагддаг Буян юмаа гэхээр
0 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/9/19
уушгинд сайн буюу сүрьеэг эмчилдэг утгаар нь нохойн махыг хэрэглэдэг. Солонгос шиг уур амьсгалтай газар хатгалгаа их, тэр нь даамжраад сүрьеэ өвчин болдог тул хууль гарсан ч хэрэглэх л байх даа. Их хурдан эдгэрдэг гэнэлээ нохойн мах идэхээр.
0 | 3 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/9/19
zailuul kimchi nohoin mah 2 oor goloo zogooj baigaad suuliin ued ovoo mungujuud nohoi mahnaasaa salah geed ovoodoo.Gehdee manai Elbeg shig bas avgaigaa davhar chirehee martaagui l yavna.Neg ih chuhal tsarailchaal anu yapon 2 iin bool bolood guij l yavna ene nuhur.Uunii chin hajuud buduun Kim bol haa ch tomooroo bna daa.
2 | 2 Хариулах
lol [202.126.88.171] 2023/9/18
Шөнө харвал цочиж үхэхээр царайтайн бэ. Аймшгийн киноны шаазан шиг цонхийсон царайтай.😜
3 | 2 Хариулах
Зочин [103.57.93.218] 2023/9/18
chamaasl tsairailag bhda bodvol
1 | 3 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/18
НЭГ Ч НОХОЙ ЗОВОХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ БҮГДИЙГ НЬ ЯАРАЛТАЙ УСТГА, ЦААШИД ХЭДЭН САЯ НОХОЙ ЗОВОХООС ҮҮРД АНГИЖРАХ БОЛНО
1 | 0 Хариулах
Бадарч тахар [66.181.191.241] 2023/9/18
Нэг со ирчихээд манай банхарыг ямар тарган юм бэ гэж сонирхож билээ ! Банхар ч нэг ураад үзэх сонирхолтой байсан л да ! Таарсан хоёр !
2 | 1 Хариулах
Зочин [202.131.235.198] 2023/9/18
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.16] 2023/9/18
Manager hujaa namaas agaar dusliin Samara haldaad baigaa ym baih da
0 | 0 Хариулах
Zochin [66.181.176.34] 2023/9/18
Yamar evgui hiimel tsaraitai yum be ene ehner ni.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.61] 2023/9/18
Чи атаархаж байна... муу газрын бэтиг чука чубс
1 | 2 Хариулах
X Богд [202.126.88.88] 2023/9/18
Nohoi idvel deerelhuu bolno
3 | 0 Хариулах
Бөбөө [202.126.90.12] 2023/9/18
Со-д очоод нохойн мах идэж л явлаа. Хүн хэлхээс нааш хүн мэдэхгүйм блээ. Одо нохой идэхээ болих хэргтэй
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.242] 2023/9/18
Хөөрхөн хатагтайн хуулийг батал муусайн кимчинүүд.Өөр яриа байхгүй.Хуулийн төгсгөл хэсэгт эмчилгээний зориулалтаар бол болно гээд л гүйцээ.Хүний амьнаас илүү нохойн амь гэж үгүй уушгины өвчинд сайн гэдэг нь үнэн.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.158] 2023/9/18
МОНГОЛД БАС ТАРВАГАНЫ МАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ.
10 | 2 Хариулах
Зочин [103.80.211.111] 2023/9/18
Уул нь бол хориглочихсон байгаа шд
3 | 0 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/9/19
tegj chagaal tsaanaa end tend tarvaganii mah gudarsaar yavaadoo.
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.236] 2023/9/18
ene kukla shig huuhen
0 | 0 Хариулах
irgen [202.9.47.47] 2023/9/18
result of cosmetic surgery
0 | 0 Хариулах
Зочин [103.50.206.170] 2023/9/18
Заваарсын
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.21] 2023/9/18
Нохойгоо идэхгүй,,,турж үхэцгээхнлдээ,,,
1 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.18] 2023/9/18
ДООД ГАРАЛТАЙ ЭНЭ АВГАЙ БАС ЗОВХИНДОО ХИЙМЭЛ ДАВХРАА СУУЛГАЧИХЖЭЭ! ЗОХИОГҮЙ ЧИМЭГ!
2 | 5 Хариулах
РАВДАН [66.181.160.18] 2023/9/18
АМЬТАНЫ ЭРХ ХҮНИЙ ЭРХ 2 БОЛ УГ НЬ ХОРВООГИЙН ТЭНЦЭЛ ЮМ! ХҮН ЯАХААРАА АМЬТНААС ИЛҮҮ ЭРХТЭЙ ГЭЖ? ХОНЬ ҮХЭР ГАХАЙ ЗАГАС Ч БАС ЭРХТЭЙ! ТЭГЭХЭЭР ХҮНИЙ ОРШИХУЙ УТГА УЧРАА АЛДАНА!
3 | 7 Хариулах
Зочин [202.126.89.210] 2023/9/18
Чи Путинээ л магтан дуул. Гүн ухаанаар бол дебил түвшинд сэтгэдэг юм байнлээ
2 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/9/18
эргүү новш чинь тэгээд хээр очоод амьтадтайгаа хамт тэгш эрхээ эдлээд амьдар л даа, хүний нийгэмд бол эрүүл ухаанаар хүн илүү эрхтэй байх учиртай юм
1 | 1 Хариулах