ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Машины агаар шүүгчийг "Би чадна" гэдэг хүмүүсээр цэнэглүүлж болохгүй. Таны эрүүл мэнд, эд хөрөнгөд хохиролтой"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал, доктор Ц.Адъяасүрэн манай улсад хэрэглэж буй озон задлагч бодисын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "1920 оны хүн төрөлхтний технологийн хөгжлийн үр дүнд хлорфтор нүүрстөрөгч гэх хөргөлтийн хийг гаргаж авсан. Энэ нь хүний хүнс тэжээлээ хадгалах асуудлыг шийдсэн. 

Гэвч 1970 оны дунд үед хөргөлтөд хэрэглэж буй фреон гэх бодис нь ууршсанаар агаар мандлын озоны давхаргыг цоолдог гэдгийг олон улсын эрдэмтэд тогтоосон. Озоны давхарга нь агаар мандлын дээд давхаргад 15-25 км өндөр түвшинд оршдог. Энэ нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг шингээж авдаг. Нарны хэт ягааны туяаны хэмжээ нь ихэсвэл хүмүүсийн дархлаа суларч, болор цайх, арьсны өвчтэй болдог

Дэлхийн улсуудын авсан арга хэмжээний үр дүнд озоны давхаргын цоорхой тодорхой хэмжээнд нөхөгдсөн байна. Озон задалдаг бодисыг ихэвчлэн хөргөгч, хөлдөөгч гэсэн тоног төхөөрөмжүүдэд хэрэглэдэг. Озон задалдаг бодисыг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломжийг олгосон Монреалийн Протокол нь олон сая хүнийг арьсны хорт хавдар тусах, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, экосистемийг хамгаалсан.

Ард иргэд маань хөргөлтийн тоног төхөөрөмжөөс сонголт хийхдээ ямар бодис хэрэглэсэн, тухайн бодисыг дэлхийд хориглосон эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. 

HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий нийтээрээ үйлдвэрлэхээ зогсооно. Тэр үед ААН-үүдийн худалдан авсан хөргөлтийн тоног төхөөрөмж ажиллахгүй гэсэн үг. Тиймээс ААН-үүд хөргөлтийн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхдээ орлуулах бодистойг нь сонгох ёстой. 

Иргэдийн хувьд машин, хөргөгч хөлдөөгчөө цэнэглүүлэхдээ мэргэжлийн үнэмлэхтэй мэргэжилтнүүдээр засварлуулах хэрэгтэй байна. Мэргэжлийн бус хүнээс засвар үйлчилгээ авснаар байгаль орчин, өөрсдийнх эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, эд хөрөнгөөрөө хохирдог. 

Шатамхай хөргөх бодисыг хэрэглэж байгаа бол заавал мэргэжлийн инженер, техникийн ажилтнаас засвар үйлчилгээ авах ёстой. 

Озон задалдаг хлорфторт буюу фреон гэх бодисын хэрэглээг 2010 оны аравдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ 99 хувь зогсоосон. Тус бодисыг одоогоор үйлдвэрлэхгүй байгаа юм. 

Айлуудын хөргөгчид хэрэглэж буй бодисыг аажмаар гидрохлорфтортоор сольж байгаа. Гидрохлорфторт нь озоны давхарга цоороход таван хувийн нөлөөтэй. Гэхдээ дэлхийн дулааралд онцгой нөлөө үзүүлдэг. Ерөнхийдөө 2030 он гэхэд гидрохлорфтор бодисын хэрэглээг бүрэн зогсоож, ашиглахгүй. 

Харин одоогоор озоны давхаргад ямар ч нөлөөгүй гидрофторт нүүрстөрөгч гэх бодисыг хэрэглэж байгаа. Энэ бодисын хэрэглээг 2024-2045 он хүртэл үе шаттайгаар бууруулна. Тиймээс манай улсад  гидрофторт нүүрстөрөгч гэх бодисын хэрэглээ ямар түвшинд байгаа талаарх судалгааг хийж байна. 

Цаашдаа хөргөгч хөлдөөгч, агааржуулагч худалдан авахдаа агаар орчинд ээлтэй, олон жил ашиглагдах төхөөрөмжийг худалдан авах ёстой. Хар зах дээр зарагдаж байгаа нь хуучин бодисоор цэнэглэгдсэн учир 5-10 жилийн дараа хэрэглээнээс гарах юм. 

Ард иргэд машиныхаа агааржуулагчийг гадуур зар наасан сайн дураараа буюу "Би чадна" гэдэг хувь хүмүүсээр цэнэглүүлдэг. Гэтэл цэнэглүүлээд сарын дараа ажиллахаа болих, эсвэл машины мотор нь эвдэрдэг. 

Стандартаар бол машины дууссан агааржуулагчийг соруулж цэвэрлээд шинэ хийгээр цэнэглэх ёстой. Гэтэл манайхан дуураймал маягаар хийдэг учраас гэмтэл эвдрэл үүсдэг байна. Тиймээс албаны мэдлэгтэй, сургалтад хамрагдсан хүнийг бэлтгэж байгаа юм" хэмээн тайлбарлав. 

Монгол Улс 1996 онд Вений конвенц, Монреалийн Протоколд нэгдэн орсон байна. Тэр үеэс хойш хлорфторт нүүрстөрөгчийн нэгдүгээр үеийг хэрэглээнээс гаргажээ. Харин хоёрдугаар үеийн гидрохлорфторт нүүрстөрөгчийн бодисыг 2012 оноос үе шаттайгаар бууруулж байгаа аж. 

Хэвлэлийн хурлын үеэр озон задалдаг бодисын импортын хэрэглээг бууруулах ажлын хүрээнд цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй талаар танилцуулав. Үүнд:

  • Тус бодистой холбоотой бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох,
  • Гаалийн болон салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэх сургалт зохион байгуулах, 
  • Хөргөлт агааржуулалтын инженер техникчдийг озон задлах бодисын хордуулах бодис ашиглаж засвар үйлчилгээ хийх
  • Мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах
  • Хүнсний хөргөлтийн сүлжээний богино болон урт хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулах гэх мэт.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
moon [202.179.24.103] 2023/9/18
111
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.36] 2023/9/18
Ардчилсан доктор минээ дунд сургуульдаа дахиж сурдаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.74] 2023/9/18
Агаар шүүгч, эйси хоёроо ялгахгүй ийм мануухай өөрийгөө доктор гэчихжээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.146] 2023/9/17
Эхлээд уншаач дээ. Гарчиг өгсөн мал л буруу бичиж.
0 | 0 Хариулах
kill all chinese [103.57.95.12] 2023/9/16
yo,pzda ve
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.101] 2023/9/15
Агаар шүүгчийг хаяад шинийг тавьдаг шүү. Энэ хүн машины агаар шүүгчийн талаар ямар ч мэдлэггүй байж их мэдэмхийрсэн байна. Цэнэглэх юм юу ч байхгүй, сүвэрхэг цаас л байдаг.
4 | 0 Хариулах
Зочин [12.74.222.52] 2023/9/15
Agaar shvvgch bish bailgvi de
0 | 0 Хариулах
ард [66.181.186.191] 2023/9/15
кондишн яриад бгаа биз дээ хуцдаг халтар вэ
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.184] 2023/9/15
Төрийн албаны хүн ард иргэдээ ялгаварлаж болохгүй ээ. Төрийн албаны хүний ёс зүйн том зөрчил гаргаж байна.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.10] 2023/9/15
Энэ доктор машины агаар шүүгч машины агаарын хөргөлтийн систем хоёрыг нэг гэж боддог бололтой.Яаж доктор болсон байх уу.
9 | 1 Хариулах
Зочин [66.181.177.235] 2023/9/17
Нүдээ аниад л бувар бувар гээд доктор болоод байгаа юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.52] 2023/9/15
нэрээ ч зөв хэлж чадахгүй байж сургаал хэлдэг хэн бэ
3 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2023/9/15
Агаар шүүгч биш ээ, кондишн гээч
6 | 0 Хариулах
Зочин [103.212.117.40] 2023/9/15
FREON
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.40] 2023/9/15
Фреон
1 | 0 Хариулах