ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн: Ганц хараатай нүдэнд минь хагалгаа хийгээд дордуулсан тул Улсын ерөнхий прокурорын газарт хандаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 9 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Орбита" нүдний эмнэлэгт орон нутгаас ирж хагалгаанд ороод хохирсон гэх иргэн Улсын Ерөнхий Прокурорын Газарт хандаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хохирол барагдуулаач гээд тус нүдний эмнэлэг болон төрийн байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулсангүй.

2019 онд би нүдэндээ гэмтэл аваад нэгдүгээр сарын 6-нд "Орбита" эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа хийхгүй бол болохгүй гээд 7-ны өдөр хагалгаанд орсон. Нүдний байдал дээрдээгүй тул дөрөвдүгээр сарын 5-нд, долдугаар сарын 4-нд дахин хагалгаанд орсон.

Нэг хагалгаа хийгээд 4-6 сарын дараа асуудалгүй эдгэнэ гэсэн тайлбар өгч байгаа. Үргэлжилсэн эмчилгээ хийж байна гэсэн тайлбар өгсөн. Гэтэл миний эрүүл мэндийн байдал улам дордож байгаа. Том жижиг нүдтэй болж, зовхи маань доошоо унжаад гоо сайхнаараа хохирчихлоо. Нүд нуухтаж, бүрэлзэж, нулимс гоожоод ажил хөдөлмөр хийлгэхгүй болсон. 

Миний нэг нүд төрөлхийн хардаггүй. Гэтэл хараатай ганц нүдэнд маань хагалгаа хийгээд дордуулчихлаа. Есөн сар эмнэлэгтэй зууралдаж явна.

Явдаг газраараа яв, манай нөхөр прокурор, танай тээврийн компанийн харааг манай эмнэлэг хариуцдаг, чи хараа муутай байж яагаад ажилладаг юм гэх мэтээр сүрдүүлж, доромжилсон тул хуулийн дагуу явахаар шийдлээ. Сошиалд гарсан ярианаас болоод ажилд ч орж чадахгүй байна. Би Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан чинь төрийн албан хаагч намайг загнасан. Сайдтай уулзахад анхаарал тавьж шийдвэрлэж өгье гэсэн хариу байхгүй байна. 

Өмнө нь Сүхбаатар дүүргийн прокурорт хандсан. Шалгаж байна л гэсэн. Тийм учраас өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газарт хандаж байна" гэв. Өөрсдийнх нь хэлснээр бол "Орбита" эмнэлэг нь Ерөнхий прокурор байсан Энх-Амгалан гэдэг хүний эхнэр Удвалын эмнэлэг юм билээ" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Basca Feiza [216.240.71.227] 2023/9/14
сайн байцгаана уу. Үнэхээр мэрэгжлийн төдийгүй, бүр мэрэгшчихсэн сайн сайн, мундаг эмч нар төдийгүй, өвчтнүүдтэй хэнийг нь хэн ч гэж ялгаж салгаж, дугаарлаж, гоочилж, шоглохгүй харилцаа харьцаа сайтай байдаг л байх. Гэвч, монгол эмч нарын дийлэнх олонх нь мэрэгжилдээ ч тэнцэхээргүй нь ихдээд олдоод буй байгаа л санагддаг шүүдээ. За тэр харилцаа харьцаа бол бүр цаашаа, түй ч байхгүй.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/9/14
Эвийдээ энэ хүн. Харуусалтай харамсалтай л явдал болж. Өмнөөс нь бүр уур бухимдал төрөөд байна.
0 | 0 Хариулах
Ereembo [37.80.255.105] 2023/9/13
Монгол эмч нарын мэргэжлийн чадварыг нь хэлж мэдэхгүй юм. Харин хүн байх, хүний төлөө байх, сайхан харилцаатай байх, бусдын зовлонг ойлгодог энэрэнгүй Нинжин сэтгэлтэй энгийн даруухан эмч хүнийг их л цөөхөн харж байна даа.
1 | 0 Хариулах
Bvrged [103.212.119.81] 2023/9/13
Als iin baraag oirtuulj holduulj harval Haraa Saijirdag
2 | 1 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/13
Энх- Амгалан гэдэг нь одоо хаана ажилладаг ?
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/13
Яамны ажилтан загнах биш туслах арга хэмжээ авах ёстой.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.209] 2023/9/13
Аймаар юм. Эмнэлгээ сайн судлахгүй бол болохгүй. Прокурор нөхрөөр сүрдүүлнэ. Чадахгүй бол яах гэж нүдний эмнэлэг ажиллуулдаг ?
3 | 0 Хариулах
..Эв хамт [103.57.92.47] 2023/9/13
..Эмч нар дэндүү харгис байна..!.?
3 | 0 Хариулах
Иргэн [43.228.130.169] 2023/9/13
Уг нь анх байгуулсан аав нь сайн эмч бсан.Хүүхдүүд нь аваад хэт мөнгөний хойноос явдаг болсон доо.Манай аавд бас эм шаахаад улам дордуулж билээ.Тэгээд Эрхүү яваад зүгээр болсон доо.
9 | 0 Хариулах