Тариалангийн талбайгаас тутаргыг хурааж, боловсруулах явцдаа үйлдвэрлэлийн дэвшилтэт горимын дагуу боловсруулдаг учраас “Сакура” брэнд зах зээл дэх энгийн будаанаас давуу талтай. Тодруулбал, “Сакура” будааг үйлдвэрлэлийн аргаар өнгөлдөг учраас ширхэг ширхгээрээ салж агшдаг. Түүнчлэн агшаасны дараа ч сувдан цагаан өнгөтэй, анхилуун үнэртэй байдаг нь дээд сортын цагаан будаа болохыг батлан харуулдаг.
Арлын Японы Ёкохама, Америкийн Калифорни, Хятадын Хейлонгжинг мужид тариалдаг дээд сортын тутаргаар хийсэн цагаан будаагаараа “Грийн Групп”-ын “Сакура” брэнд хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байна.
Ерөөс гарал үүслийн хувьд баталгаатайгаас гадна хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартуудыг мөрдөж хэрэглэгчдэд хүргэдэг учраас “Сакура” брэнд дотоодын зах зээл дэх цагаан будааны чанарын дээд жишгийг тодорхойлж байна. Тийм ч учраас хэрэглэгчид чанарт нь эргэлзэлгүй, итгэлтэй брэндүүдийн нэгээр нэрлэдэг билээ.
Мөн дээд сортын энэхүү цагаан будаа нь холестерин агуулаагүй, хүний биед нэн шаардлагатай амин дэмийг агуулснаараа онцлог. Гарал үүслийн хувьд баталгаатай, чанар, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан таван төрлийн сертификаттай “Сакура” брэндийн цагаан будаа арав дахь жилдээ монголчуудын итгэлийг хүлээж байна.
Ийнхүү байгаль эхийн өгөөж – дээд сортын цагаан будаа ийнхүү чанар, эрүүл ахуйн бүхий л төрлийн стандартыг ханган танд хүрч байна. Та ч мөн усаа зөв хэрэглэж, хүнсний хаягдал бага гаргаж, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэн, байгаль дэлхийгээ хайрлаарай. Амьдралын өдөр тутмын хэмнэлдээ хэвшүүлж буй хариуцлагатай хэрэглээ нь байгаль дэлхийгээ үр хойч үедээ одоо байгаагаар нь өвлүүлэхэд Та, бидний оруулж чадах хамгийн чухал хувь нэмэр юм шүү.
Сувдан цагаан Сакура брэнд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!