Улаанбаатар хотод долдугаар сарын эхэн үеэс их хэмжээний усархаг бороо орж, ихэнх хэсэг усанд автсан.
Тухайн үед үерийн усыг тогтоон барихаар элс, шороогоор далан босгож байв. Эдгээрийг цэвэрлэх ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт түр далангийн шороог зөөж, тээвэрлэх, цэвэрлэх ажил дууссан хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээлэв.