• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Итгэл, найдвар, боломж-УБ” бүх нийтийн марафоны бүртгэл явагдаж байна

ikon.mn
2023 оны 9 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

“Ахилис Монгол” ОУБ, Ариг банк хамтран зохион байгуулж буй “Итгэл, найдвар, боломж-УБ” бүх нийтийн марафон гүйлтийн арга хэмжээ 2023 оны 09-р сарын 16-ны өдөр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулагдана.

“Ахиллис Монгол” ОУБ 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэхийг нь дэмжсэн хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлсээр ирсний томоохон хэсэг нь “Итгэл, Найдвар, Боломж-Улаанбаатар”  марафон гүйлт юм.

2015 оноос хойш жил бүрийн 9-р сард зохион байгуулдаг “Итгэл, найдвар, боломж” бүх нийтийн гүйлт нь олон нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой ажээ.

зураг
 

Статистик мэдээллээр Монгол улсад 130,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ч нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог нь маш цөөхөн хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл хүмүүстэй нэг гараанаас гарган тэгш оролцуулдаг олон нийтэд үзүүлэх үр нөлөө, ач холбогдол өндөртэй энэхүү гүйлтийн арга хэмжээ нь 2015 оноос хойш биетээр нийт 6 удаа, цар тахлын жилүүдэд цахимаар 2 удаа тасралтгүй зохион байгуулагдаж, 20 гаруй мянган хүн оролцож, 1500 гаруй сайн дурынхан ажиллаж, 250 гаруй ивээн тэтгэгч хамтран ажиллажээ.

Тус гүйлтэд оролцохыг хүссэн хүн бүр “Ахилис Монгол ОУБ”-ын Ариг банкан дахь 2102981809 данс болон achilles.hipay.mn сайтаар гүйлтийн хураамжийг төлж, Ариг банкны Улсын их дэлгүүр, Баянзүрх, Хороолол салбарууд, болон “Ахилис Монгол ОУБ”-ын байрнаас  гүйлтийн дугаараа авах юм байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.