ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбар дахь энэ оны шилдэг 10 аж ахуйн нэгж

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 9 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 97 жилийн ойн баяр тохиож байна. Ойн баярын хүрээнд салбарын “Шилдэг аж ахуй нэгжүүд”-ийг тодруулжээ.

Барилгын салбар дахь энэ оны шилдэг 10 аж ахуйн нэгж

Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгжээр

  • "Монкон констракшн" ХХК
  • "Эрдэнэт орчлон" ХХК

Инженерийн шугам сүлжээний шилдэг аж ахуйн нэгжээр 

  • "Макс өргөө" ХХК 

Барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг аж ахуйн нэгжээр

  • "Монцемент Билдинг Материалс" ХХК
  • "Плас саплай инженеринг" ХХК 

Барилга байгууламжийн зураг төслийн шилдэг аж ахуйн нэгжээр

  • "Престиж Инженеринг" ХХК
  • "ББСМО" ХХК 
  • "Мөнх инж констракшн" ХХК

Нийтийн аж ахуйн шилдэг аж ахуйн нэгжээр 

  • "Дархан Ус Суваг" ОНӨААТҮГ 

Гадаад улс оронд барилгын үйл ажиллагааг өргөжүүлсэн шилдэг аж ахуйн нэгжээр 

  • "Мон профейшнл" ХХК 

"Орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны асуудалд анхаарч ажиллана" 

Барилгын салбар цаашдаа орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны асуудалд анхаарах, хөдөө орон нутгийг орон сууцжуулах болон гэр хорооллыг дахин төлөвлөх тал дээр анхаарч ажиллана гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн онцолж байлаа. 

Тодруулбал Барилга, хот байгуулалтын яам нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах асуудлын хүрээнд “Хөшигийн хөндий” ухаалаг хот, “Шинэ Хархорум” хотуудыг байгуулах, мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, “Сэлбэ сэргэлт” зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 
Мөн энэ үеэр “Барилгын салбар гамшгийн эсрэг хамтдаа” уриан дор гамшгийн үеийн бэлэн байдлын сургалтыг зохион байгуулсан юм.  

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг