• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

CASTEL MOMENTS - Гэрэл зураг, уран зураг, дижитал зураг, гар урлал, АI зургийн уралдаан амжилттай өндөрлөлөө

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 8 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Maison Castel брэндээс виноны соёл, зөв зохистой хэрэглээг бүтээлчээр олон нийтэд таниулах зорилгоор Castel Moments уралдааныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Гэрэл зураг, уран зураг, дижитал зураг зэрэг 3 төрлүүдэд бүтээл хүлээн авч шалгаруулдаг байсан бол энэ жил төрлөө нэмэн AI технологи болон гар урлалын төрлүүдийг нэмж өгснөөрөө онцлогтой болсон юм.

Castel Moments уралдаанд нийт 80 гаруй оролцогчийн 160 гаруй бүтээл ирж 3 шатны шалгаруулалтаар төрөл тус бүрээс цорын ганц ялагчдыг шалгаруулсан билээ.

Эхний шатны шалгаруулалтыг бүтээлийн өгүүлэмж, санаа, бүтээлч байдлаар Урлаг судлалын ухааны доктор, Уран бүтээлч М.Батзориг, Гэрэл зурагчин Chayodu, Дижитал артист Г.Наранбаатар нар шүүсэн байна. Хоёрдугаар шатанд тэнцсэн бүтээлүүдийг Maison Castel MN Facebook болон Instagram хуудаснуудаар нийтлэн like, reaction, share тоогоор шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан. Эцсийн шатны шалгаруулалтыг мөн дээр дурдсан мэргэжлийн шүүгчид шүүсэн ба төрөл тус бүрд ялагчдыг тодруулсан байна.

Уран зургийн төрөлд оролцогч Г.Жамьяанпүрэвийн “Өрнөдөөс ирсэн бэлэг” бүтээл, гэрэл зургийн төрөлд А.Булганчимэгийн “Мэдрэмжээ нуулгүй илэрхийл” бүтээл, дижитал зургийн төрөлд М.Агарын “Grape-stomping girls” бүтээл, гар урлалын төрөлд Х.Алткагийн “Шилэн урлал” бүтээл, мөн AI төрөлд Б.Батзолбоогийн “Уруул дурлах амт” бүтээлүүд тус тус ялагчаар шалгарлаа.

Гэрэл зургийн төрөл: А.Булганчимэг, “Мэдрэмжээ нуулгүй илэрхийл”

зураг
 

 Уран зургийн төрөл: Г.Жамьяанпүрэв, “Өрнөдөөс ирсэн бэлэг”

зураг
 

Дижитал зургийн төрөл: М.Агар, “Grape-stomping girls”

зураг
 

Гар урлалын төрөл: Х.Алтка, “Шилэн урлал”

зураг
 

AI төрөл: Б.Батзолбоо, “Уруул дурлах амт”

зураг
 

Castel компанийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирал Монгол улсад зочилсон ба тус тэмцээний гэрэл зургийн төрөлд А.Булганчимэгийн “Мэдрэмжээ нуулгүй илэрхийл” бүтээл шилдгийн шилдэг бүтээлээр тодорч Франц улс руу аялах эрхээр шагнагдсан байна. Тус аялал нь Франц улсын Парис хот болон мөн виноны эх орон Богду хотын шилдэг шилтгээнүүдээр зочлон усан үзэм хураахаас эхлээд вино үйлдвэрлэх бүх арга техник, технологитой танилцах боломжтойгоороо онцлогтой юм.

Нийт оролцогч нартаа талархал илэрхийлье! Дараа жилийн Castel Moments уралдаанаар дахин уулзацгаая.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.