ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Intel компани эрчим хүчний хэрэглээг үлэмж хэмжээгээр бууруулах шинэ бүтээгдэхүүнээ зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний өндөр хэмнэлттэй дата төвийн чипийг ирэх онд зах зээлд гаргах болсноо Intel компани өчигдөр зарлажээ.

Цахиурын хөндийн Стэнфордын их сургуульд зохион байгуулагдсан хагас дамжуулагчийн технологийн чуулганы үеэр “Sierra Forest” нэртэй ийм шинэ бүтээгдэхүүнийг зарласан юм.

Уг бүтээгдэхүүн нь өнөөдөр ашиглагдаж буй дата төвийн чипүүдтэй харьцуулахад ватт тутамдаа 240 хувиар илүү өндөр үзүүлэлттэй ажиллах юм байна.

Интернэт сүлжээний гол дэд бүтэц болдог дата төвүүдийн эрчим хүчний өндөр хэрэглээ сүүлийн жилүүдэд эрх баригчид, зохицуулагчдын санааг зовоох болсон юм.

Шахалтад орсон хагас дамжуулагч үйлдвэрлэгчид эрчим хүч хэмнэх чиглэлд идэвхтэй ажиллаж эхлээд байгаа.

Тухайлбал Intel компанийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн байгуулсан Ampere Computing компани анх удаа үүлэн технологийн эрчим хүчний хэрэглээг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байв.

Дараа нь AMD компани энэ оны зургаадугаар сард эхний бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулсан юм. Түрүүлж алхам хийсэн AMD, Ampere компаниуд Intel-ийн дата төвийн бүтээгдэхүүний зах зээлээс булааж эхэлсэн байна.

Intel компанийн хувьд дата төвийн чипүүдээ үндсэн хоёр ангилалд хувааж байгаа ажээ.

Эхний “Granite Rapids” ангилалд багтах чипүүд эрчим хүчний хэмнэлтийг хоёрдугаарт тавьж, өндөр үзүүлэлтийг чухалчлах юм байна.

Харин “Sierra Forest” ангиллын чипүүд эрчим хүчний хэмнэлтэд чиглэх гэнэ.

Үүний үр дүнд компаниуд, хэрэглэгчид одоо ашиглаж буй системээ өмнөхөөсөө цөөн тооны компьютер дээр ажиллуулах боломжтойг Intel компанийн ахлах мэргэжилтэн Ронак Сингал тайлбарлажээ.

“Жишээлбэл 4-6 жил ажиллаж буй хуучин системтэй гэж бодъё. Энэ программ нь одоо 5, 10, 15 сервер эзэлж ажилладаг бол ердөө ганц серверт шилжүүлснээр эрчим хүчийг ихээр хэмнэж, зардлаа бууруулах боломжтой” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.118.72] 2023/9/6
asdga
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.72] 2023/9/6
asd gasd
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.72] 2023/9/6
asdf asd
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.72] 2023/9/6
asdfasd
0 | 0 Хариулах
Odoo 100n ail [87.241.173.173] 2023/8/29
Ene chine l capitalism shuu dee. Ul uzegdeh gar ingej zohitsuuldag yum.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.81] 2023/8/30
mongold yag unendee 10 company l buh zah zeeliig bulaagaad, huvaagaad avchihsan turiin oroltsoo orohgui l bol ul uzegdeh gar ajillah ymr ch bolomjgui
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.222] 2023/9/2
ok
0 | 0 Хариулах
💩 [103.57.95.27] 2023/9/4
yag zuv,harin hujaag shhud ustagsh heregtei,,
0 | 0 Хариулах