Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын чухал гуравдагч хөрш ХБНГУ-тай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэж,  харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх, шат ахиулахад Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Х.Р.Кулитц 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллахаа онцлов.

зураг
 

Элчин сайд Х.Р.Кулитц нь 1992 оноос хойш Холбооны Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа бөгөөд Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад Улс дахь Дипломат төлөөлөгчийн газар, Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан юм.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар