Монголын хамгийн том ББСБ болох Инвескор ББСБ ХК нь 2022 оны 12-р сард ИНВЕСКОР БОНД 2.0 нэртэй нээлттэй бондын хөтөлбөр зарласан бөгөөд 5 хэсэгчлэн арилжаалж нийт 50 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлж тус бондын хөтөлбөрийг амжилттай хаалаа.
Тус бондын хөтөлбөрийн үндсэн андеррайтераар Таван Богд Капитал ҮЦК, туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК нар хамтран ажилласан юм.
Өндөр өгөөж: 2023 оны 7 сарын байдлаар арилжааны банкуудын 12 сарын хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 12.7%-тай байгаа бол инфляцын түвшин 9.2% байна. Инвескор Бондын хувьд харьцангуй өндөр өгөөжтэй буюу жилийн 18%-ийн хүүтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.
Эрсдэл бага: Инвескор Бонд 2.0 нь биржийн зах зээлээр дамжин санхүүжилтийг нээлттэй хүрээнд татан төвлөрүүлж байгаа тул хөрөнгө оруулагчдын эрх ашиг нь нарийн зохицуулалтын дагуу хамгаалагдсан байдаг. Мөн эргэн төлөлтийн давхар баталгаа болгож толгой компанийн эзэмшиж буй 71.5 тэрбум төгрөгийн хувьцааг барьцаалсан.
Хүүгийн орлогын татварын хэмжээ: Монгол улсад хэрэгжиж буй хувь хүний албан татварын тухай хуульд зааснаар нийт хүүгийн орлогын дүнд 10%-иар тооцож, албан татвар ногдуулдаг. Харин Нээлттэй бондын хүүгийн орлогод 5%-ийн албан татвар ногдуулан тооцдогоороо давуу талтай юм.
Инвескор ББСБ ХК нь уламжлалт банк бус санхүүгийн үйлчилгээнээс гадна финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйл ажиллагааг давхар явуулдаг онцлогтой. Одоогоор нийт 5 төрлийн үйлчилгээ үзүүлж, Улаанбаатар хотод 13, Эрдэнэт хотод 1, Киргиз улсад 4 салбартайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна. Мөн тус байгууллага нь “MicroFinanza Rating” SRL олон улсын үнэлгээний байгууллагаас Монгол улсдаа хамгийн өндөр үнэлгээ болох “A” үнэлгээг авсан байгууллага юм.
ИНВЕСКОР БОНД 2.0 нээлттэй бондын хөтөлбөрийн хугацаанд Инвескор ББСБ ХК-ийн гаргасан амжилтууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!