Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Осстем Монгол” ХХК болон Дархан-Уул аймгийн “Харзтай” эмнэлэг хамтран шүдний үзлэг эмчилгээ зохион байгууллаа

ikon.mn
2023 оны 8 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

“Осстем Монгол” ХХК болон Дархан-Уул аймгийн  “Харзтай” эмнэлгийн  ерөнхий эмч Ц.Дэмидвандан тэргүүтэй найман хүний бүрэлдэхүүн хамтран Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэдийг хамруулсан  шүдний үзлэг эмчилгээ амжилттай зохион байгууллаа.

“Харзтай” эмнэлэг тус сумын  Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй 2020 онд байгуулсан гурван талт гэрээний дагуу 2023 оны эхний хагас жилийн ээлжит, 5 дахь удаагийн үзлэг эмчилгээг зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаанд  “Осстем Монгол” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд, эмчилгээнд хамрагдсан нийт иргэдэд ам арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэж хамтран оролцлоо. 6/24-6/28-ны өдрийн хооронд 5 өдрийн турш  давхардсан тоогоор нийт 312 иргэдэд нүүр амны урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийж зөвлөгөө өглөө.

зураг
 
зураг
 
зураг
 

Энэ үеэр “Осстем Монгол” ХХК-ны гүйцэтгэх захирал Бэ Хёнг Квон “Алслагдсан сумдын иргэдийг жил бүр зорьж очин шүдний үзлэг эмчилгээ зохион байгуулж хүн амын эрүүл мэндэд бодит хувь нэмэр оруулж буй “Харзтай” эмнэлгийн ерөнхий эмч Ц.Дэмидвандан болон тус эмнэлгийн хамт олонд талархсанаа илэрхийлэхийн хажуугаар хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэдгээ илэрхийллээ.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.