Хүмүүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг бол өөрийн гэсэн гэр оронтой болж гал голомтоо бадраах байдаг. Тэгвэл иргэдэд амьдралын энэ чухал шийдвэрүүдийг гаргахад нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, цаг хугацааг нь хэмнэж, олон мянган үл хөдлөх хөрөнгүүд дундаас зөвхөн өөрт нь тохирсон, мөрөөдлийн байраа олоход нь тусалдаг хүмүүсийг агентууд гэдэг.
Монголд энэ төрлийн үйлчилгээ хөгжөөд олон жил болж байгаа ч энэ салбарт ажиллаж буй агентуудад мэргэжлийн сургалт, ёс зүйн стандарт тун чухал байдаг. Энэ салбарт 1000 гаруй агенттайгаар зах зээлээ тэргүүлэн ажиллаж буй RE/MAX Mongolia бүсийн бүх агентууд, брокерууд Этик Ёс Зүйн Журмыг мөрдөж ажиллах нь үйлчлүүлэгчдэдээ бодит мэдээлэл өгч өндөр ёс суртахуунтай ажиллах үндсэн зарчим болдог байна.
1905 онд Үндэсний Риалторуудын Холбоо нь энэхүү журмыг анхлан гаргасан бөгөөд RE/MAX энэхүү ёс зүйн кодыг мөрдөж ажилладаг юм. Ёс зүйн код нь агент харилцагчийнхаа өмнө хүлээх үүрэг, агент агентынхаа өмнө хүлээх үүрэг, агент олон нийтийн өмнө хүлээх үүрэг гэсэн гурван хэсгээс бүрддэг байна. Тэдний ёс зүйн кодыг ЭНДЭЭС хүлээн авч танилцана уу.
RE/MAX Mongolia бүсийн дэргэдэх Ёс зүйн хороо нь 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү код мөрдөгдөж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж, RE/MAX чуудаа мэдээллээр ханган, ямар нэгэн тохиолдолд энэхүү ёс зүйн код зөрчигдсөн тохиолдолд дотооддоо арга хэмжээг авч ажилладаг юм.
Ёс зүйн хорооноос санаачлан нийт RE/MAX -ын агентууддаа ёс зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой “WE ARE ETHICS” арга хэмжээг өчигдөр Шангрилла моллд байрлах IMAX кино театрт зохион байгууллаа.
RE/MAX-ын агентууд нь олон улсын түвшинд бэлтгэгдэж, харилцагч бүрийн эрх ашгийг хамгаалан ажиллахаа амлан ЭТИК ЁС ЗҮЙН ТАНГАРАГ өргөдөг билээ.
Энэхүү арга хэмжээнд нийт 400 гаруй агентууд оролцон Этик Ёс Зүйн хорооны тайлан, өнгөрсөн хугацаанд шийдвэрлэгдсэн кейсүүд, Ёс зүйн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэн мөн цаашдын ёс зүйн хорооны төлөвлөгөө, онцгойлон сайжруулах ёстой зургаан чиглэлийг нийт агентууддаа танилцууллаа. Тэд нийгмийн хариуцлагын дараагийн арга хэмжээгээ мөн энэ үеэр хамтдаа ярилцаж арга хэмжээнд хүрэлцэн ирсэн 400 гаруй агентуудын гарын үсэгтэй самбарыг дуудлага худалдаагаар худалдаалан 12 сая төгрөг босгон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагт хандивлахаар боллоо.
RE/MAX чууд үл хөдлөх хөрөнгийн салбарт этик ёс зүйг түгээн дэлгэрүүлж энэ салбартаа жишиг үйлчилгээтэй компани болохын тулд хичээнгүйлэн ажилласаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!