Хүний бие организм хоол хүнсээр дамжуулан шим тэжээл, эрдэс бодисыг өдөр тутамдаа авч байх шаардлагатай. Гэвч эрүүл, зөв хооллолтыг тогтмол баримталж төдийлөн чаддаггүйн улмаас хоол боловсруулах системийн шимэгдүүлэх үйл ажиллагаа, мөн бүдүүн, нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширч хямардаг. Үүнээс үүдэн хүний бие шим тэжээл, эрдсийн дутагдалд ордог.
Иймд эмийн бус арга буюу мацаг барих замаар биеэ эрүүлжүүлэн, аливаа өвчнөөс сэргийлэх нь хамгийн энгийн бөгөөд зөөлөн арга. Детокс нь бие махбодыг хоргүйжүүлэхээс гадна, физиологийн үйл ажиллагааг хэвийн болгох, эрхтэн тогтолцоог өөрийнх нь хүчин чадлаар цэвэршүүлэхэд тусалдаг үйл явц юм.
Өөрөөр хэлбэл, бидний бие хорт бодисыг гадагшлуулж, өөрийгөө цэвэрлэх маш ухаалаг бүтэцтэй ба жишээлбэл, арьс хөлсөөр дамжуулан бактерийг устгадаг харин бөөр цусыг шүүж, уушги нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулж, элэг нь хорт бодисыг биеэс хөөн гаргадаг. Энэ бүх физиологийн үйл явцыг детокс хийснээр эрчимжүүлэх боломжтой.
Мэдээж детокс хийхийн өмнө мацгийн тухай суралцах нь зүйн хэрэг. Тодорхой цаг хугацааг зориулан мацаг барих нь хүн өөртөө өгч буй хамгийн том бэлэг гэж үздэг. Мацаг барина гэдэг нь бие махбод, оюун санааг цэвэршүүлэн эрүүлжүүлэх зорилгоор хоол хүнснээс тодорхой хугацаагаар татгалзахыг хэлнэ. Ингэж дотоод шүүрлийн булчирхайнууд, бодисын солилцоонд оролцож буй эрхтэн системүүдэд шаардлагатай амралт өгснөөр, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээдэг. Мөн мацаг барих үед хүний биед AUTOPHAGY буюу бие махбод өөрт буй хэрэггүй муудсан, хуучирсан эд эсүүдээ өөрөө устгаж, залгих процесс өрнөдөг. Гэхдээ бие махбодын өөрийгөө цэвэрлэж, муудсан эсээ устгаж буй энэхүү гайхамшигт процесс нь зөвхөн 24 цагаас дээш хугацаанд мацаг барьсан тохиолдолд явагддаг байна.
Ихэнх хүмүүс мацаг барьснаар жингээ хасахыг нэгдүгээрт тавьж детокс хийх нь туйлын өрөөсгөл. Учир нь цэвэрлэгээний зорилго нь жингээ хасах биш, харин нөхөн сэргээлт, эсийн шинэчлэлтийг дэмжиж буй юм. Иймээс та өөрийн бие махбодыг эрүүл байлгая хэмээн зорьж буй бол долоо хоногтоо 1 өдөр 24 цагийн мацаг барьж хэвших, мөн баяр ёслол, хөдөө аялал зугаалгаар явж ирсний дараа гэх мэт бие их хэмжээгээр бохирдсон үеүдэд заавал детокс хөтөлбөрт хамрагдаж, хэвшил болгоорой.
Эцэст нь, ямар ч детокс хийсний дараа зөв амьдралын хэв маягийг үргэлжлүүлэн баримтлах ёстой. Химийн бордоогүй ургуулсан органик бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх, цэвэр ус уух, тамхи татахгүй байх, архи согтууруулах ундаа бага хэрэглэх, идэвхтэй хөдөлгөөн байнга хийх (иог, хийн дасгал, явган алхах, аливаа спортын төрөл), өдөрт 8-аас доошгүй цаг цэвэр агаарт унтаж амрах хэрэгтэй юм.
Детокс хийснээр дараах давуу талыг та мэдрэх боломжтой.
Charming Detox Center нь бүдүүн гэдэс цэвэршүүлэх, биеэс хорт бодисыг гадагшлуулах цогц хөтөлбөрүүдийг явуулдаг хоргүйжүүлэх төв бөгөөд цэвэр агаарт, тохилог орчныг бүрдүүлж үйлчлүүлэгч зөвхөн бие махбодоор бус оюун санаагаараа ч мөн хоргүйжиж бүрэн амрах боломжийг олгодог билээ.
Charming Detox Center-ийн үндсэн 3 төрлийн хоргүйжүүлэх хөтөлбөрт хамрагдаж болох бөгөөд дурдвал:
Мацаг барих үед хүний биед AUTOPHAGY буюу бие өөрт буй хэрэггүй муудсан эд эсээ өөрөө устган “залгих” процесс явагддаг. Гэхдээ бие өөрөө өөрийгөө цэвэрлэж, муудсан эсээ устгах тэр гайхамшигт процесс зөвхөн 24 цагаас дээш хугацаанд мацаг барьсан тохиолдолд л явагдаж эхэлдэг. Усан мацаг барих нь уг процесс явагдахад хамгийн тохиромжтой юм.
Уг хөтөлбөрийн тухайд усан мацаг барихаас татгалзвал өдрийн турш жүүс уух боломжтой. Зажлах процесс явагдахгүй, ходоод гэдэс бүхэл хүнс боловсруулахгүй байх нь амралтыг өгдөг.
Усан болон жүүстэй мацаг хөтөлбөр үр дүн сайтай байдаг ч хэрэв тодорхой хэмжээгээр хоол идэхийг хүссэн үед энэхүү хөтөлбөрийг сонгох боломжтой.
Мах, сүү, гурил ороогүй эрүүл, хөнгөн хоолны багцыг санал болгодог.
Бүх хөтөлбөрт дараах Detox багц үйлчилгээнүүд дагалдана.
Хөтөлбөрт дагалдах үйлчилгээ:
Дотоод засал:
Мацаг барьж, биеэ хоргүйжүүлэх үйл ажиллагаа явагдах учир хоргүйжүүлэх төвийн хамт олон аль болох тайван, дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээсэн. Япон маягийн элемент, декоруудыг түлхүү оруулсан ба байгальтай уусан нэгдэж буй мэт сэтгэгдлийг төрүүлэх зорилготой билээ.
Эрүүл мэнддээ анхаарангаа байгалийн сайханд алжаалаа тайлан амрахыг хүсвэл Charming Detox Center-тэй холбоо бариарай.
Холбоо барих: 77333555
Хаяг: Тэрэлж - сайхны ам - Charming detox center
#charmingdetoxcenter #healthyfood #detoxservice