Өнөөдрийн бидний хэрэглэж буй хэвлэх төхөөрөмж нь 570 жилийн түүхтэй гэвэл та итгэх үү? Бидний төсөөлж ч байгаагүй технологийн хувьсал энэ хугацаанд өрнөжээ.
Эртний Энэтхэгийн агуу уран зохиолын бүтээлүүд нь далдуу модны навчин дээр бичигдэн үлдсэн байдаг ба хожим нь доктор Саманта Иер уг зохиолуудыг уйгагүй хөдөлмөрийн хүчээр ном хэлбэрт оруулан, засварласан ч олноо танигдаж чадаагүй байна. Харин 1409 онд хэвлэн нийтлэгч Алдус тэнцвэртэй бөгөөд цэгцтэй хар цагаанаар ном хэвлэсэн нь тухайн үедээ тэсрэлт болж олон хүнийг унших зүйлтэй болгожээ.
Зохион бүтээгч Жонас Гутенберг 1450-аад оны үед модон блокон хэвлэлийг Германы Майнц хотноо зохион бүтээсэн байдаг. Уг хэвлэл нь сийлбэр сийлсэн, дөрвөлжин модон блок дээр хар бэх түрхэн, үүнийгээ цаас болон даавуун дээр хэвлэх явцыг хэлдэг байж. Анхны дижитал принтерийг 1968 онд Японд танилцуулж байсан ба илүү хөнгөн, овор багатай болсноороо онцлог байлаа. 1980 онд компьютерт холбож ашиглах боломжтой, илүү хурдтай хэвлэдэг төхөөрөмж бүтээгдсэнээрээ хэвлэх төхөөрөмжийн хөгжлийн явцыг нэг шатаар ахиулсан юм.
2000-аад оноос техник технологи, интернэт орчин хурдацтай хөгжиж, баримт бичгийг зөөвөрлөх, хэвлэх явц илүү хурдан, амар болжээ. Хөгжлийн эхэн үед хэвлэх төхөөрөмжүүд овор ихтэй, олон хүний оролцоотойгоор ажилладаг, зардал өндөртэй байсан бол өнөө үед нэг товч дарахад л таны хүссэн өнгө төрх, хэмжээгээр хэвлэгддэг болсон.
Орчин үед зөвхөн хар цагаанаар, өнгөтөөр хэвлэх бус бүр текстийг орчуулж, цаасан хэлбэрээр буй бичиг баримтыг файл болгон хадгалах, хиймэл оюун ухаан ашиглан нууцлалтай мэдээллийг хамгаалах гэх мэт төрөл бүрийн үйлдэлт аппликейшнүүдийг өөртөө багтаасан цогц системүүд бий болсоор байна. Үүний нэг нь Xerox Workflow Central юм. Ажил, гэр, гадна, эсвэл дотор гээд хаана ч бүтээмжтэй, чөлөөтэй ажиллах боломжтой.
Xerox брэндийн хэвлэх төхөөрөмж, принтерийн хор, дагалдах хэрэгслийг “Таван Богд Солюшнс” ХХК албан ёсны эрхтэйгээр борлуулахын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлчилгээний найдвартай байдал, хэвлэх төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангахад туслах мэргэшсэн инженер техникийн ажилчдаас бүрдсэн чадварлаг баг ажиллаж байна.
Холбогдох утас: 75007777
Facebook: Xerox Mongolia
Дэлгэрэнгүй мэдээллийг: Xerox
Хаяг: ХУД, 3-р хороо, Таван Богд Группийн төв байр
#Лед_Принтер, #Принтер, #Принтерийн_хор, #Xerox_Workflow_Central, #Xerox, #Хэвлэх_төхөөрөмж, #Таван_Богд_Солюшнс, #Ухаалаг_Printer, #Smart_Printer
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!