“Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын тавдугаар багийн Далан булаг гэх газарт “Сарлаг наадам 2023” арга хэмжээг энэ сарын 20-21-нд зохион байгуулахаар болжээ.
Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдыг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлд оруулах, аялал жуулчлалын салбарт өрсөлдүүлэх зорилгоор тус арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.
Өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш болох арга хэмжээд сарлагтай холбоотой бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уралдаан, тэмцээн зохион байгуулагдах юм. Үүнд:
Мөн "Сарлаг наадам 2023" арга хэмжээний тэмцээн, уралдаанд оролцогчдоос хураамжгүй авахгүйг зохион байгуулагчид онцолжээ.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!