ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Нэг цэцэрлэг, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэхэд 160-180 сая төгрөг болж байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 6 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн өмчийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын явцын талаар өнөөдөр Боловсрол шинжлэх ухаан (БШУ)-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулга хийлээ.

Нүхэн жорлонг халах ажлыг нийтдээ 18 аймаг, 267 сумын 853 сургууль, цэцэрлэг, дотуур байранд дараах дөрвөн ээлжээр хийхээр төлөвлөжээ. 

  • 1,2-р ээлжид 16 аймгийн 92 сумын нийт 307 объект
  • 3-р ээлжид 17 аймгийн 130 сумын 303 объект
  • 4-р ээлжид 18 аймгийн 92 сумын 243 объект

Нийт хийгдэх ёстой 853 объектоос одоогийн байдлаар 183 ариун цэврийн байгууламж ашиглалтад орсон байна. 

Гүйцэтгэлийн явц:

1-2-р ээлжид хийгдэж байгаа 307 объектоос өнөөдрийн байдлаар 183 объект ашиглалтад орсон, 29 объект дээр улсын комисс ажиллахад бэлэн болсон, 95 объект дээр угсралтын ажил үргэлжилж байна.

3-р ээлжийн 303 объектоос 30 объектын барилга угсралтын ажлын гүйцэтгэл шалгарсан, 53 объектын тендер зарлагдсан, 60 объектод барилга угсралтын ажлын үнэлгээний хороо байгуулагдсан. 160 объект дээр зургийн ажил үргэлжилж байгаа.

4-р ээлжийн 243 объектын зургийн ажил хийгдэж байгаа.

"Нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа 250-260 объектын санхүүжилтийг шийдэж чадвал бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халах боломжтой байна"

Нийт төлөвлөгдсөн 853 объектуудыг хийхэд урьдчилсан байдлаар 160 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Үүнээс одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн олгосон 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 600 гаруй объектын ажлыг хийж дуусгах боломжтой байгаа юм байна.

Үлдсэн 250-260 объектод 50-60 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа аж. 

Уг санхүүжилтийг шийдэж чадвал бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халах боломжтой байна гэдгийг тэрбээр хэлж байлаа. 

Тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын хүчин чадлаас хамаарч нэг объектын ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдвэрлэх магадлалаар хянагдсан зураг, төсвийн бодит өртгийг дундажлахад 160-180 сая төгрөг болж байгаа юм байна.

Санхүүжилт нь бэлэн байгаа 600 гаруй объектын ажлыг энэ оны аравдугаар сарын нэгнээс өмнө дуусгахаар зорьжээ.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [178.165.174.121] 2023/6/25
Offisher dehi bvh munguu awchirah talaar huutsulduj ter hurunguur,ene met asuudalaa shideecheee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/22
ИЙМ ҮНЭТЭЙ ХИЙЖ БАЙЖ ХААЛТ МААЛТ ХИЙЧИЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ ХАМАГ ЮМАА ХАРУУЛААД СУУЖ БАЙХ ЮМУУ ???
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.183] 2023/6/20
Энэ зураг дээрх 00-ын тусгаарлах өрөөний хананы өндөр, хаалга… Хүүхдийн бие засах өрөөний 00-ын хаалга хүртэл идчихсэн байхдаа яахавдээ… Хамгийн хямд ус, бохироо муу татдаг, их ус ашигладаг хямд суултуур, өнгөртдөг угаалтуурууд харагдаж байна.
3 | 0 Хариулах
дд [66.181.160.22] 2023/6/20
боловсон 00 той болж байгаа нь сайн хэрэг гэхдээ Улсын юм болохоор ийм их мөнгөөөр хийгдэх юм,хувиараа хийхэд арай ч ийм их мөнгө орохгүй ,
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.136] 2023/6/20
Энэ мөнгө харин ч бага байна. Бохир усыг нь цэвэршүүлж ашиглана гэвэл нарийн тeхнологи шаардагдана
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.205] 2023/6/20
Gadaadad nas bied hursen hund terbumaar ugch uguujgui mungu zarahoin orond nyalh huuhduudiin eruul ahui uwchin zowlon tusangui ariun tsewriin asuudliig jil bur shiideh ni zuw bish uu. Gadaadad surah huseltei nar uuradiin zardlaar surah ni zuw bn
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.64] 2023/6/20
Yum surdaggui darga nariin huuhduuded heden ter bumaar ni tsatsaj baisnaas hamaagui deer yum bna.
1 | 0 Хариулах