“Монголын Алт” (МАК) ХХК нь гэр бүл, хүүхэд, залуусын амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг хангах болон спортын салбарыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ХУД-ийн 14-р хороонд байрлах Түргэний амны 33.4 га талбайд ОУ-ын стандартад нийцсэн цогц бүтээн байгуулалт барихаар төлөвлөж байна.
“Түргэний Ам” олон улсын жишигт нийцсэн цогцолбор нь гэр бүл төвтэй төлөвлөлттэй байх бөгөөд эрүүл, тохилог орчныг бүрдүүлэх ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалт байх юм.
Үүнд:
Энэхүү цогцолбор байгуулах газрыг Монголын Алт (МАК) ХХК нь өмчлөөгүй бөгөөд “Газрын тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр ашиглаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн улсад төлөх татвар, хураамжаа цаг тухай бүрд нь төлж байгаа болно. Мөн энэхүү цогцолбор нь худалдан авах чадварт нийцүүлэн залуу гэр бүлийг дэмжсэн, иргэн бүрд нээлттэй, ээлтэй орчныг цогцлоох болно гэдгийг мэдэгдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!