Жан Хёк тэргүүтэй солонгосын зургаан алдартан "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлгийн зураг авалтаа хийхээр Монголд иржээ.
Тодруулбал Өмнөд солонгосын JTBC суваг "Монгол дахь шуудан зөөгчид" шоу нэвтрүүлэг эхлүүлсэн байна.
Нэвтрүүлэгт жүжиглэх болон дуулах ур чадвараараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Ким Жонгүк, Хонг Кён Мин, жүжигчин Жан Хёк, Ча Тэ Хён, Хонг Кён Ин, Кан Хун нар оролцохоор болжээ.
Найдвартай, шуудангийн дэд бүтэц сайн хөгжөөгүй Монгол оронд илгээмж илгээх зорилготой тус шоу нэвтрүүлэг нь энэ оны хоёрдугаар хагаст үзэгчдийн хүртээл болох аж.
Эх сурвалж: allkpop.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!