Орон нутгийн нислэг сэргэж байгаатай холбогдуулан нислэгийн үнэ тариф, цагийн хуваарь болон бусад цаг үеийн асуудлаар Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Орон нутгийн есөн чиглэлд нислэг сэргээж, нислэгийн үнэ тарифыг 2-2.5 дахин бууруулах ажлын хуваарийг гаргасан. МИАТ ТӨХК нислэг үйлдэхээр болсон.
Баян-Өлгий аймаг гэхэд хоёр талдаа 1.7 сая төгрөг байгаа бол 810-900 мянган төгрөг болно. Мөрөн рүү хоёр талдаа 1.5 сая орчим төгрөгөөр нисдэг байсан бол 500-680 мянган төгрөг болж буурах бололцоо бүрдэж байгаа.
Иргэд маргаашаас билетээ захиалж болно.
МИАТ ТӨХК алдагдал хүлээхгүй, ашиг олохгүй буюу нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийнхөө өртгөөр нисэх гэж байгаа. Хувийн хэвшлүүдээ дэмжиж, орон нутаг руу нисэх боломжтой болох хүртэл МИАТ ТӨХК нислэг үйлдэх зохицуулалтыг Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас хийсэн.
Цаашид Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад зэрэг нисэх буудлуудыг олон улсын зэрэгтэй нисэх буудал болгоно" хэмээн ярилаа.
Нислэгийн хуваарь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!