Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Сакура” будааг нэг угаагаад л хэрэглэж болно

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Үйлдвэрлэлийн явцад лазер ангилагчийн тусламжтайгаар хагарч бутарсан, эсвэл боловсорч гүйцээгүй будааг ялган ангилдаг учраас “Сакура” цагаан будаа нь хэлбэр, хэмжээний хувьд нэгэн жигд, хаягдал агуулаагүй, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж байна.

Тариалангийн талбайгаас тутаргыг хурааж, боловсруулах явцдаа үйлдвэрлэлийн дэвшилтэт горимын дагуу боловсруулдаг учраас “Сакура” брэнд зах зээл дэх энгийн будаанаас давуу талтай. Тодруулбал, “Сакура” будааг үйлдвэрлэлийн аргаар өнгөлдөг учраас ширхэг ширхгээрээ салж агшдаг. Түүнчлэн агшаасны дараа ч сувдан цагаан өнгөтэй, анхилуун үнэртэй байдаг нь  дээд сортын цагаан будаа болохыг батлан харуулдаг.

Арлын Японы Ёкохама, Америкийн Калифорни, Хятадын Хейлонгжинг мужид тариалдаг дээд сортын тутаргаар хийсэн цагаан будаагаараа “Грийн Групп”-ын “Сакура” брэнд хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байна.

Ерөөс гарал үүслийн хувьд баталгаатайгаас гадна хадгалалт, тээвэрлэлт, үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартуудыг мөрдөж хэрэглэгчдэд хүргэдэг учраас “Сакура” брэнд дотоодын зах зээл дэх цагаан будааны чанарын дээд жишгийг тодорхойлж байна. Тийм ч учраас хэрэглэгчид чанарт нь эргэлзэлгүй, итгэлтэй брэндүүдийн нэгээр нэрлэдэг билээ.

зураг
 

Мөн дээд сортын энэхүү цагаан будаа нь холестерин агуулаагүй, хүний биед нэн шаардлагатай амин дэмийг агуулснаараа онцлог. Гарал үүслийн хувьд баталгаатай, чанар, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан таван төрлийн сертификаттай “Сакура” брэндийн цагаан будаа арав дахь жилдээ монголчуудын итгэлийг хүлээж байна.

Тариан талбайгаас тутаргыг хурааж, улмаар боловсруулан хэрэглэгчдийн гар дээр хүргэх хүртэлх бүхий л процессод чанар, эрүүл ахуйн стандартыг мөрддөг учраас “Сакура” будааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ та ганцхан угаахад л хангалттай.
зураг
 

Ийнхүү байгаль эхийн өгөөж – дээд сортын цагаан будаа ийнхүү чанар, эрүүл ахуйн бүхий л төрлийн стандартыг ханган танд хүрч байна. Та ч мөн усаа зөв хэрэглэж, хүнсний хаягдал бага гаргаж, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэн, байгаль дэлхийгээ хайрлаарай. Амьдралын өдөр тутмын хэмнэлдээ хэвшүүлж буй хариуцлагатай хэрэглээ нь байгаль дэлхийгээ үр хойч үедээ одоо байгаагаар нь өвлүүлэхэд Та, бидний оруулж чадах хамгийн чухал хувь нэмэр юм шүү.

Сувдан цагаан Сакура брэнд

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.