ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэж үзэн Ж.Золбаярт нэг жил таван сарын хорих ял оноов

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ж.Золбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч Ж.Золбаярт нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Хураангуй бичсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.11.230] 2023/6/9
Em ih heregledeg bolson gej gaduur humuus yarij baina lee.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.68] 2023/6/9
Хар тамхины ялын бодлогыг чангатгахгүй бол монголын хүүхэд залуусын ирээдүй бүрхэг шүү
0 | 2 Хариулах
Зочин [122.201.26.237] 2023/6/9
Манай шүүх, прокурор ч хөдлөхөө хүрвэл гэрлийн хурдаар ш**х юм аа. Би шүүхэд хандаад 2 жил болоход шүүх хурал нь ч болоогүй л байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.1] 2023/6/9
Ардын намын сонгуульд шавар хаах магадлалтай гаруудыг цаашдаа ч гэсэн ачих юм бн даа
2 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2023/6/9
сонгуулаас өмнө зогсоож байна тэ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.196] 2023/6/9
сонгууль өнгөрөөгөөд гаргах нь дээ...
1 | 0 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.90.26] 2023/6/9
Tarhinii tahal.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.182.139] 2023/6/9
Монголчууд ихэнх нь ийм өмхий коммунист сэтгэлгээтэй байдаг юмуу эсвэл энэ ояанууд энд орж ирээд коммент бузарлаад байдаг юмуу. Эмчийн бичгээр морфин хэрэглэж болдог мөртлөө тэрнээс хамаагүй бага хөнөөлтэй өвсийг өвчин намдаах зорилгоор хэрэглэж болохгүй юу. Өвсийг ихэнх оронд эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрдөг, мөн олон оронд хэрэглэхийг хуулиар зөвшөөрдөг. Бөгс базагчдаа гавьяат өгч, хулгайч луйварчдаа дээрээ залчихаад бие муутай хүнээр тахил өргөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Амай хүн болгонд таалагдах албагүй ч хийсэн юмтай хүн. Амайн аялал олон хүнд дэлхийгээр аялах сэдлийг өгсөн гэж боддог.
7 | 0 Хариулах
Зочин [58.84.137.102] 2023/6/9
Гол нь хуулиараа зөвшөөрөхгүй бол энэ шүүх яаж ч чадкүлдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.221] 2023/6/9
Архины хар тамхины хамааралтай болж байгаа бол хохино шдээ.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.177.79] 2023/6/8
Хуулийн дагуу хэргэлэнэ гэж бас байхуу тэ.
0 | 2 Хариулах
Зочин [217.138.204.147] 2023/6/9
Байнашт. Монголчуудын хамгийн дуртай сэтгэцэд нөлөөлөх, мансуурах бодис чинь архи
3 | 0 Хариулах
Зочин [103.229.121.34] 2023/6/8
Balao pasduu
0 | 2 Хариулах
Зочин [192.82.70.210] 2023/6/8
Kobe ah deeree ochij dee
0 | 3 Хариулах
Zochin [202.9.40.220] 2023/6/8
Мөнхцэцэг бат өлзий.....хүн дагадаг ажилтай хөлсөндөө приус машинтай болжээ...хар тамхины бүлэгт гишүүнээр элсжээ....нямдаваа толгойлогч
0 | 1 Хариулах
Zochin [202.9.40.220] 2023/6/8
Мөнхцэцэг бат өлзий гэр бүлийн бат өлзий тарган махлаг их амьсгааданахар тамхи мансууруулах бодис марихуныг цахим хаягаар сурталчилж саажилттай өвчтөй иргэд хэрэглээд зүгээр болж байна гэж fase bookээр ятгаж байна кино бичлэгтэй.... цагадаа анхааралдаа авна уу....
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.165] 2023/6/8
Сэтгэцийн эмчилгээ хийж хамаарлаас нь гаргах хэрэгтэй байна, шоронд хийгээд улам нөгөөх нь нэхэгдээд хэцүүднэ биз дээ, нэг төрлийн донтолт өвчин болоод байхад шоронд хийх нь дэндүү харгис юм биш үү
7 | 0 Хариулах
Зочин [139.5.217.165] 2023/6/8
Наад хүүхдээ сэтгэцэд нөлөөлсөн байдлаас нь гаргах хэрэгтэй шүү дээ
4 | 0 Хариулах
ууртай байна шүү [64.119.17.163] 2023/6/8
Та нар арайл хатуудлаа даа. БАРАГ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЧИХ ШИГ БОЛЛОО ДОО. хайран залуу. УЧИР ЖАНЦАНГАА ХЭЛЭЭД БАЙХАД шүүх ингэж хатуурхаж байна гэхээр бид чинь ямар шатанд хүрчихвээ, ШҮҮГЧ ПРОКУРОРУУД ЮУ ХИЙГЭЭД БАЙНА АА гэж бодох. ТА НАРЫН ШУДАРГА ЁС ТОГТООХ ГЭДЭГ нохойн жогорхой юм байна даа.
14 | 2 Хариулах
Зочин [103.229.121.34] 2023/6/8
Huts pasduu min
2 | 8 Хариулах
Зочин [202.9.46.221] 2023/6/8
Ядуу Сингапурыг өндөр хөгжилтэй баян азийн бар улс болгосон удирдагч Ли Куан Юу "Ардчилал бол хариуцлага, сахилга бат, шийтгэл алдагдсан эмх замбараагүй нийгэм бий болгож. Хөгжилд бодит хорыг хүргэдэг" гэж үнэн хэлж байсан.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.221] 2023/6/8
АНУ-ын тагнуулын ерөнхий газрын дарга Аллен Даллес "Ядуу буурай, хүн ам бага, жижиг орнуудад ардчилал өг. Тэдэнд хөгжиж буй гэсэн цол гуншин зүүлгэ. Тэдэнд мөхөж буйг нь мэдэхгүй болтол нь хүний эрх эдлүүлж, юуг дуртайг нь хийлгүүл. Либертари, либерал үзэл сурталыг бага, залуу, өсвөр насны хүүхдүүдэд нь зааж бэлтгэ. Дараачийн улс төрийн тогтолцоо залгамжлах үе ирэхэд нь өөрсдийнх нь үр сад эх орноо бидний заасан ардчиллаар мөхөөх болно. Тэдэнд ардчилал мөнхийн сайн сайханд хүргэнэ гэсэн хуурамч илтгэл бий болго. Тэд яг хавхан дээрх бяслаганд дурлах мэт хошуурцгаах болно" гэсэн үг монголд бодитоор хэрэгжиж байна.
4 | 6 Хариулах
Зочин [66.181.161.240] 2023/6/8
Монголд сонин юмаа, хар тамхи зарсан гарыг барьлаа гэхгүй мөртлөө хэрэглэснийг нь хэдэн жилээн шоронд хийнэ. Амай бөөрний дутагдалтай олон жил яваад бөөрөө солиулсан. Маш их эмчилгээний улмаас унтаж чадахаа больсон, нойрны эм хэрэглэхээр дотор эрхтнүүд нь дийлэхгүй тул монголд ургадаг өвс хэрэглэсэн гээд ярьж байсан шүү дээ. Дээрх хулгайч луйварчидаа бишрэн шүтэж зүгээр явуулдаг байж үсрээд өөрийгөө хордуулсан хүнийг барьж хорьж байгаа логикийг ойлгохгүй байна. Ядаж зарсан хүнийг олоод хориоч
11 | 2 Хариулах
Зочин [217.138.204.147] 2023/6/9
Ишш монголд ургадаг нь хамгийн нөлөө багатай нь шт
2 | 0 Хариулах
Latin49 [192.82.70.214] 2023/6/8
uuruu hereglesnii tuluu shorond orson genee busad zaraagui yumu tegvel horih yal uguh hereg baisan uu?
11 | 2 Хариулах
зочин [202.131.248.166] 2023/6/8
Энийг франц руу явуулж тэндэхийн шоронд оруулвал үнэгүй хар тамхи хэрэглээд мансуураад байх боломж байгаа юм биш үү. ган очир гэдэг хар тамхичин тэнд шоронд хар тамхи хэрэглээд жаргаж байгаа гээд байх юм.
4 | 8 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/8
АМАЙ ч нэг л хэвийн биш байгаад байсын юм хум татаад байж л дээ
4 | 4 Хариулах
Зочин [202.21.124.139] 2023/6/8
Бие муутай хүн шүү дээ. Тэр чийгтэй хар өрөөнөөс чинь наад хүн чинь амьд гарж ирэх үү?
18 | 4 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/8
тэгээд бие муутай хүн гээд хэрэг хийсэн ч тоохгүй байх ёстой юу??
7 | 7 Хариулах
Зочин [202.21.124.139] 2023/6/8
Хэрэг нь юу билээ? Өвс ургамал татсан билүү? Өвс ургамал анх Алтайн нуруунаас эхлэн 2000 гаруй жилийн өмнөөс хэрэглэж, өнөөдөр олон оронд хавдарын эсийг анагаагч гол бэлдмэлээр ашиглагдаж байна. Жуулчлалын зорилгоор Азид Тайланд, Филиппин зэрэг орнууд хуульчилж, албан ёсоор зарж байхад ишшшш ядарсан бөөрний дутагдалтай нөхөр өвс татсан гэж хорьж байгаа бол зайл л байна.
15 | 3 Хариулах
Зочин [202.21.124.139] 2023/6/8
Бөгс базсан нөхөр чинь гавьяат авж байна. Тэрбумаар нь хуссан хүмүүс одоо дараагийн сонгуулиар суудалаа оноолтоор авж байна. Томчууд хүн дайрж алчихаад , батлагдчихаад байхад зүгээр л гадуур явж байна. Хэрэг хийсэн ч тоохгүй л байгаа биздээ угаасааа...
23 | 2 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/8
тэгээд хайшаан хуульгүй улс болох юмуу, хууль эрх тэгш үйлчилдэг болох тухай л яриач дээ, барьцаж хэрэг хийдэг, шийтгүүлэхгүй байх бол тэнэглэл шүү
6 | 10