Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Fights Night 11" арга хэмжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэхэд энэ сарын 10-нд болно.
Тус арга хэмжээнд манай улсын тамирчин З.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчин Илья Фреймановтой энэ сарын 10-нд Улаанбаатарын цагаар 08:00 цагийн үед хийнэ.
Түүний өрсөлдөгч Илья Фрейманов нь "One championship" холбоонд өнгөрсөн жилийн дунд үеэс нэгдсэн бөгөөд нэг тулаан хийхдээ хүнд цохилтоор ялсан байна. Тэрбээр одоо 26 настай, ОХУ-ын холимог тулааны дэвжээнд 10 ялахдаа наймыг нь хүнд цохилтоор дуусгажээ.
З.Шинэчагтага "One championship" холбоонд нийт таван тулаан хийхдээ дөрвөн удаа ялж, нэг удаа ялагдсан гэсэн амжилттай байгаа юм. Сүүлийн тулаанаа Япон улсын тамирчин Ёшики Накахаратай 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд хийсэн ч хориотой цохилт хийсэн хэмээн шүүгч улаан карт өгснөөр ялагдал хүлээж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!