Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Сонгуульд хүйс ялгаж болохгүй. МАН-ын дарга нар Тайланд руу яваад эмэгтэй болоод ирнэ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Энэ хуулийг ярихдаа сонгогдох гэж байгаа дарга нар бус ард түмний өмнөөс ярих ёстой. Нөгөөтээгүүр бид социалист хүмүүс цугларчихсан юм шиг яриад байх юм. Эр, эм хүйс гэж ялгаж болохгүй. 

Хүйсээ солиулдаг болсон цагт МАН-ын дарга нар Тайланд улс руу яваад эмэгтэй болоод ирнэ. Тэрийг нь одоо ямар хүйсэнд тооцох юм. Нэг хүйсийн төлөөлөл нь гадаа талбайд жагсаад эхэлбэл бас л хүний эрх яригдана. 

Түүнчлэн намууд төлөвшиж чадаагүй бөгөөд наймаалцаад эхэлсэн байна. Мөн намын жагсаалтаар оруулж ирж байгаа нэр дэвшигчдээ ард түмнээрээ эрэмбэлүүлэх нь зөв. Саналын хуудас 3-6 метр болно гэдэг тооцоо гаргажээ. Технологийг нь шийдчихвэл амархан. Чадахгүй бол Сонгуулийн Ерөнхий Хороо ажлаа өг. Би зохион байгуулаад өгье. Амархан шүү дээ" хэмээв. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/971384107439910