Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Эмэгтэй гишүүд сошиалаар хэрэгтэй юм ярь. Жендэр ярьсан хэдэн хүн л байх юм

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Улс төрчдөдөө тэгш эрхийн мэдрэмжтэй хандахыг уриалж байна. Өнөөдөр нам, эвслээс нэр дэвшигчдийн 20 хувь нь хуулиараа аль нэг хүйсийнх байна гэж заасан байна. Хөрсөн дээрээ эрчүүд 80, эмэгтэйчүүд 20 хувь буюу эрэгтэйчүүдэд ашигтай улс төр болж өнөөг хүртэл явж ирлээ. Өнгөрсөн онуудыг харахаар эрчүүд давамгайлсан төр засаг байсан юм байна.

30 жилийн тогтолцооны гажуудал, шударга бус байдал дээрээ дүгнэлт хийх цаг ирсэн гэж бодож байна. Эмэгтэйчүүдийг эрх ямба гэдэг талаас харахгүйгээр эмэгтэйчүүд олноор улс төрд байсан бол  өнөөдрийн энэ завхрал, хямрал газар авах байсан уу гэдэг утгаар анхаараасай гэж бодож байна. Д.Тогтохсүрэн дарга Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга дараа нь орж ирнэ гэнэ. Хэзээ орж ирэх вэ?  Мөн орж ирсэн Сонгуулийн тухай хуулийн төслийг харахаар төрийн байгууллагын зохион байгуулалтын түвшинд л орж ирж байна. Гэтэл авлига хээл хахууль, мөнгөнөөс хамааралтай байдал, сонгуулийн нөгөө байдлууд засагдахааргүй хууль орж ирж байна" хэмээн асуув. 

Асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариулахдаа “Сонгуулийн хууль бол сонгууль зохион байгуулах журам юм. Эрчүүдээс болоод Монголын нийгэм ийм болчихсон гэж ярьдгаа болих хэрэгтэй. Бүх юмыг муу эрчүүд рүү чихэж болохгүй. Их хурлын индрээс ийм юм ярьдгаа гишүүд болимоор байна. Яагаад өнөөдөр жендэрийн асуудлыг ингэж ярьж байна вэ гэхээр эцсийн эцэст хувь хүнээс л шалтгаалж байгаа. Хуулиуд УИХ-д хэлэлцэгдэж байгаа.

Энэ ташрамд эмэгтэй гишүүд сошиалаар баахан юм явуулаад, санал өгсөн гишүүдийн эрхэнд халдаад, нэг хэсгийг нь магтдагаа боль. УИХ-ын гишүүн өөрсдөө саналаа өгөх хэрэгтэй. Ард түмэнд сошиалаар хэрэгтэй юм ярь. Тэгэхгүй жендэр ярьсан хэдэн хүн л байх юм" гэв.