Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Мэрэгч амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний тандалт, судалгааг хийхээр болжээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Мэрэгч амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний тандалт, судалгааг хийхээр 2,997 мэрэгч амьтныг шинжлэх ухааны зорилгоор агнаж, дээж материал цуглуулах зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу олгосон байна.
Энэ онд нийслэл болон Архангай, Баянхонгор, Увс, Хэнтий, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймагт мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний байгалийн голомтын эпизоотын идэвх, хил хязгаар, төлөв байдлын тандалт, судалгаа шинжилгээ хийхээр Зооноз өвчин судлалын үндэсний төвд мэрэгч амьтдыг шинжлэх ухааны зорилгоор агнаж, дээж материал цуглуулах зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу олгожээ.

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу судалж, сүргийн бүтэц болон тоо толгойг зохицуулах зорилгоор өнгөрсөн оны наймдугаар сарын 15-нд А/299 дугаар тушаалаар Ховд аймагт 1,500, Баян-Өлгий аймагт 3,000 тарвага агнуулах тушаал гаргасан байдаг. 

Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор Амьтны тухай хуулийн 35.1-д заасны дагуу ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрөл олгож болно.

Гэвч Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд тарваган тахал өвчин дэгдэж, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад сэжигтэй тохиолдол илэрсэн тул өнгөрсөн оны есдүгээр дүгээр сарын 28-нд “Ахуйн зориулалтаар тарвага агнахыг түр хориглох тухай” тушаалыг гаргаж ажиллав. Уг тушаалын дагуу тарвага агнаагүй.

Тодруулбал Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ахуйн зориулалтаар амьтан агнах барих эрхийн бичгийг сумуудад хүргүүлсэн байсныг аймгийн Онцгой байдлын газартай хамтран шуурхай ажиллаж буцаан авсан.

Хуулийн талаас тайлбарлавал:

  • Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно”.
  • 29.2.3-д “нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор” агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгоно. Мөн хуулийн 35.1-д Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно" гэж заасны дагуу шийдвэр гаргасан болно.
  • Тарваганы тоо толгой олширсон үед халдварт өвчний гаралт ихэсдэг тул сийрэгжүүлэх зорилгоор агнах зайлшгүй шаардлагатай гэж эрдэмтэд үздэг.
 
Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам