ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

П.Дэлгэрнаран: Санал тоолох 500 төхөөрөмж зэргийг авахаар төсвийн тодотголд 15 тэрбум төгрөг тусгуулсан

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх онд Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. 

Үүнийг зохион байгуулахад зориулж, 2023 оны улсын төсвийн тодотголд 33 тэрбум төгрөг тусгажээ. Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан "Сонгуулийн Ерөнхий Хороонд 15 тэрбум, иргэний бүртгэлийн байгууллагад 18 тэрбум төгрөгийг техник хангамжийн худалдан авалтад нь зориулж тусгасан" гэв.

Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран "Санал тоолох төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 1-нд дуусахаар байгаа. Уг машинуудаа нэг бүрчлэн хянаж, техникийн үзүүлэлтүүдийг нь шалгаж үзсэн. Ингэхэд 2,243 төхөөрөмж хэвийн ажиллагаатай, цаашид ашиглах боломжтой гээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан ашиглалтын хугацааг гурван жилээр сунгасан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахдаа худалдаж авсан 250 төхөөрөмж шинээрээ байгаа. 

Харин 200 гаруй төхөөрөмжийг акталж устгах шаардлагатай. 

2024 оны сонгуулийн талаар урьдчилсан тооцоолол гаргаж үзэхэд сонгогчийн тоо нэлээд өснө. Хэсгийн хороодын тоо ч нэмэгдэнэ. 

Өмнө нь 2,087 хэсгийн хороотой байсан бол 2,200 орчим болохоор байгаа. Хэсгийн хороо нэмэгдэнэ гэдэг нь сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Мөн сонгогчийн тоо их байвал төхөөрөмжийг хосоор нь тавьж ажиллуулдаг. 

Эдгээрийг тооцож үзэхэд төхөөрөмж дутахаар байна. Иймд төсвийн тодотголд хүсэлт тавьж, 500 гаруй төхөөрөмж нэмж худалдан авснаар тооцоолсон хэмжээнд ажиллана гэж үзсэн. 500 төхөөрөмж, дагалдах иж бүрдэл, дүн дамжуулах төхөөрөмж зэрэгтэйгээ нийлээд 15 тэрбум төгрөгийн төсвийг урьдчилсан байдлаар тавьсан" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [150.129.141.101] 2023/6/13
аль ч сонгуулийг гараар тоолохыг шаардаж бн.
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2023/6/12
гараар тоолсон нь дээр 15 тэрбумаа ойрын сумыг хөгжүүл хотод ирээд багтаагүй хэдээ суурьшуул бөгс эргэхээ байлаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.51] 2023/6/10
навчаа цэцэгээ чимгээ 10 мянган төгрөг авчихаад өөр намд саналаа өгсөн байна гэж хэлдэг гэсэн. бөөн хэл ам болноо. ил санал аваа
0 | 0 Хариулах
Зочин Зочин [103.57.95.71] 2023/6/10
Үгүй дээ. Битгий халуур... Сонгуулийн хуудсыг гараар л тоолуулна. Тэгэхгүй юм сонгууль өгч яах юм.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.61] 2023/6/10
Хэдхэн хүний саналыг гараар тоолоход яачихаад байгаа юм бэ хулгайчуудаа...
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.89] 2023/6/9
80,0 saya malaa garaar tooldog bj 2,0 saya orchim hunii sanaliig garaar toolj boldoggui yum bh daa.Songuuliin irts 60% gevel 1,2 saya l sanal tooloh bh daa.
0 | 0 Хариулах
B.zochin [66.181.161.173] 2023/6/9
Yamar ch tehnik avaad nemergui ee.Programm deer ni ajillaad l luivardchihna sh dee.Hairan mungu.Tatvar tulugch bid nar l gargana sh dee.Tusvuus gedeg chini.
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.177] 2023/6/9
Хуучнаа яамиымбэээээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.30] 2023/6/9
чавчаа
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.104] 2023/6/8
Юу солиороод хуцаад байгаа хулгайчууд вэ
1 | 0 Хариулах
Баяр [192.82.81.29] 2023/6/8
Гараар тоол. Тэр мөнгөөрөө багш нараа комьпютржүүл
2 | 0 Хариулах
Зочин [166.205.124.81] 2023/6/8
WTF
2 | 0 Хариулах
Д. Билэгт [202.9.40.220] 2023/6/8
Гараар тоол. Наад зарцуулах мөнгөө үйлчилгээний ажилчдын цалинг нэмээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.32] 2023/6/8
Гараар тоолоо. Дундаас нь мөнгө тогших л гэж.....
4 | 0 Хариулах
Зочин [103.161.242.152] 2023/6/8
1 tohooromj ni 30say ymu
2 | 0 Хариулах
Яг [122.201.31.136] 2023/6/8
Хайран мөнгө гараар тоол 30 сая хүнтэй ч юм шиг 2 сая хүрэхгүй хүн сонгуулийн насныхшдээ
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.172] 2023/6/8
1.8 сая орчим сонгууль өгөх иргэд бга, бусад нь сонгууль өгөх боломжгүй хүүхэд бга. Мөнгө үрж машин авсанаас гараар тоолооч…
3 | 0 Хариулах
Гараараа тоолооч [192.82.84.220] 2023/6/8
ТООЛОХ төхөөрөмжид төсөв зарцуулахын оронд гараар тоолооч. Маргаангүй
4 | 0 Хариулах
garaar toolj boldoggui yumuu [122.201.23.83] 2023/6/8
garaar toolj boldoggui yumuu
3 | 0 Хариулах
garaar toolj boldoggui yumuu [122.201.23.83] 2023/6/8
garaar toolj boldoggui yumuu
3 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/8
шалтаг олоод шаагаад байхымаа, бүхээгнээс хурууны хээгээр баталгаажуулаад онлайн саналаа өг л дөө, хар машин 15 тэрбумаар авч байхаар, тоо нь ч шууд гараад ирнэ шдээ
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.8] 2023/6/8
Өдөр ирэх тусам технологи хөгжиж байгаа үед наад хар машин чинь дараагийн сонгуулиа хүрэхгүй хог болно зүгээр л гараар тоолж 15 тэрбумаа хэмнэ
4 | 0 Хариулах
Зочин [103.11.195.70] 2023/6/8
Har mashiniig songuuliar 4n jild gants l udaa ashiglaj bga bizdee tiim hurdan evderdeg ed uu?
4 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.89.189] 2023/6/8
МАН л Монголыг аварна даа хүүхдүүд минь Ман-аа ДЭМЖИЦГЭЭ ХҮҮХДҮҮД МИНЬ.
0 | 5 Хариулах
Зочин [202.9.46.254] 2023/6/8
Үхээч псда
2 | 0 Хариулах
Зочин [192.82.64.158] 2023/6/8
Хар хайрцганд чинт иргэд итгэхээ болоиод удаж байгаашд төрийн эрхийг хууль бусаар хар хайрцагны луйвараар авч ирсээр удаж байгаа биздээ. Хар хайрцаг чинь байхгүй бол та нарыг ер нь хэн сонгох юм бэ өөрсдийнхөө сайнд гарч ирээд УИХ суучихсан юм биш зайлцгаа.
6 | 1 Хариулах
Зочин [202.126.90.90] 2023/6/8
Бас л хулгай. Новш юмаа нээрээ. Яах вээ?? Новшнуудыг буудаж алаачээ!
4 | 1 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/6/8
Хэдийн өөрсдөө цуслах болдоо.
4 | 1 Хариулах
зочин [66.181.178.104] 2023/6/8
хэл ам дагуулсан хар хайрцагаа хаячээ сонгууль өгөх хэдхэн хүний саналыг тоолчихож чадахаа байж дээ
5 | 3 Хариулах