Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Булгантуяа: Үлдсэн 9%-д хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг цахимаар эсвэл харьяа газрын Хөдөлмөр халамжийн хэлтэст авна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох эсэх талаар засгийн газраас мэдээлэл өгөв.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Монгол Улсын нийт хүүхдийн 91% нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа. Үлдсэн 9%-д хүүхдийн мөнгийг олгохоор болж байна.

Хүүхдийн мөнгийг нөхөн авах хүсэлт гаргахаар E-mongolia систем ачааллаа даахгүй болж магадгүй.

Тиймээс зөвхөн үлдсэн 9%-д хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг цахим системээр эсвэл Хөдөлмөр халамжийн харьяа хэлтэст гаргах бололцоог бүрдүүлнэ. Засгийн газраас журам гарна.

Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй. Архивт бүх хүүхдийн мэдээлэл бий. 

Хүүхдийн төлөө санд 11 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан, үүнээс нэг тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Сангийн мөнгөөр иргэдийн хүсэлтээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийнэ" хэмээн ярилаа.