ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй хүнийг томилдог байх шаардлагатай

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2023 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Шүүхийн тухай хууль, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдааныг гишүүн Б.Одбаяр даргалсан болохыг танилцууллаа.

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүн шүүмжилж, асуулт, хариулт явуулав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Зарим хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна гэчхээд зөрчөөгүй хуулийн заалтыг түдгэлзүүлчихлээ. Хяналтын шатны шүүхээр бүх маргаан орж байж, Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүгдэх санааг Цэцийн дүгнэлт агуулсан байна. Үндсэн хуулийн 64.1 дэх зүйлд Цэц юу хийх ёстойг тодорхой заасан байдаг. Зарим хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц тогтоох ёстой. Хуульд нийцээгүй гэдэг нь зарчмын хувьд өөр хэлбэр. Үндсэн хуулийн Цэц хуулийн хийдлийг шалгадаг байгууллагын хуулийн хэлтэс шиг ажиллах, УИХ-ын хууль тогтоох эрхэд халдах эрх хаанаас олоод авчхав?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Үндсэн хуулийн Цэцийн процессыг боловсронгуй болгох шаардлагыг энэхүү дүгнэлт нотолж байна.

Цэцийн гишүүнээр академик чиглэлийн буюу хууль зүйн өндөр мэргэшилтэй хүнийг томилдог байх хэрэгтэй. Ном уншдаггүй, хар практикаар явсан хүмүүсийг Цэцэд хэт олон оруулаад байвал шийдвэрүүд өнөөдрийнх шиг гарна.

Цэцийн 2023 оны хоёрдугаар дүгнэлтийн үндэслэл хэсэг ердөө тал хуудас. Дүгнэлтийн үндэслэл хэсэгт "Шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хязгаарласан эрх зүйн хийдлийг арилгах шаардлагатай байна" гэсэн нь ямар учраас нийцээгүй, хийдлийг яаж арилгах зэрэг нь тодорхойгүй, судалгаа, онол, тайлбар байхгүй.

Уг дүгнэлтийн үндэслэлийг тааж уншихад хүрч байна хэмээн байр сууриа илэрхийллээ.

ВИДЕО: УИХ-ын чуулганы хуралдаан

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.170.82] 2023/6/12
гэхдээ чам шиг төсвөөс хулгай хийдэг хүмүүсийг бүүрт томилж болохгүй шүү Энхбаяраа
0 | 0 Хариулах
Copy [166.205.124.81] 2023/6/8
Бөгс базсан нөхөр чинь гавьяат авж байна. Тэрбумаар нь хуссан хүмүүс одоо дараагийн сонгуулиар суудалаа оноолтоор авж байна. Томчууд хүн дайрж алчихаад , батлагдчихаад байхад зүгээр л гадуур явж байна.
0 | 0 Хариулах
Зочин [185.130.104.133] 2023/6/8
Дорнодын шоучин Энхбаяр сурна гэж авсан 32.000 доллароо төлчих хэрэгтэй.Сургуульдаа сураа ч үгүй байж.
2 | 1 Хариулах
Зочин [76.245.12.148] 2023/6/8
Gubs baridaggvi bh!
0 | 0 Хариулах
ЦЭЦИЙН ГИШҮҮД Ч ГЭЖ ДЭ [202.179.27.140] 2023/6/8
ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙН НЭРИЙГ БИЧИХЭД Л ТА НАР ОГИУЛНА.... БОДИТ БАЙДАЛ ЭНЭ ..
1 | 0 Хариулах
Зочин [192.82.89.100] 2023/6/8
Sudalgaanii ajil hiideg akademik suuri saitai haltar praktik erkh zvi ch huulichd bus jinhen sudlaa ch bagsh l tohirdgiim da
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.68] 2023/6/8
Онол практик аль алинтай нь хүн байх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.182] 2023/6/8
Доктор зэрэгтэй хүнийг л томилох хэрэгтэй пм байна
4 | 1 Хариулах