ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Авто зам засвар, арчлалтын 20 байгууллагыг нэгтгэж, ₮38 тэрбумын үнэлгээтэй компани болголоо

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ажил эхэлсэн талаар ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан хэллээ. 

Тэрбээр "21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалт(АЗЗА)-ын 20 компанийг нэгтгэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Ийнхүү тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 авто зам засвар, арчлалтын компанийг нэгтгэж, нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчлөн байгуулж байна. Ийнхүү нэгтгэсний дараа олон нийтэд хувьцаа гаргах шийдвэр гарсан. 

Ингэж чадсанаар хэд хэдэн давуу талыг бий болгоно. Үүнд,

  1. Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ компанид хөрөнгө оруулах сонирхлыг татах боломж бүрдүүлж байна.
  2. Компанийн засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

Төрийн өмчит компанийг нээлттэй, үр ашигтай болгох чиглэлээр Засгийн газар ийм шийдвэр гаргасан.

Жишээ дурдахад 20 АЗЗА компанийн ТУЗ гэхэд нэгэнд нь 9-10 ажиллаж байдаг. Тэгвэл 180 ТУЗ-ийн хүнээс есөн хүн ТУЗ болж цөөрч байна. Тэр хэвээрээ төсвийн хэмнэлт бий болж байна" гэлээ. 

ВИДЕО: 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.229.120.38] 2023/6/9
Хотын түгжрэлийг бууруулахын тулд замаа хэдэн тийш нь тэлж дэд бүтцээ сайжруулмаар байна,ажлын төлөвлөгөөнд баймаар л юм замын компани монгол орны нутагт үйл ажиллагаа явуулж байгаа болохоор бидний хийх ёстой ажил гэдгээ мэдэж байгаа болов уу аль эсвэл бидний мэдлийнх биш гээд замаа хийхгүй байдаг юм болов уу
0 | 0 Хариулах
Иргэн [103.229.120.38] 2023/6/9
Зам засварын компаниуд хотын захын дүүрэг зуслангийн амууд руу очих газрын зам дэд бүтцийг хиймээр байна.хичнээн олон жил болж байгаа яг байдагаараа замаа хийхгүй ажлаа хийцгээ дээр байна жишээлбэл Гачууртын баян дөхөм, Галакси зуслан орчимд гэх мэт дурдаад байвал олон газар байнаа төр засгийн удирдлагуудаа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.203] 2023/6/8
ах дүү хамаатан садан чинь ч байсан хамаагүй тендерт асуудалгүй шалгараад мөнгө идэж байгаа бол хамаагүй шүгэлд
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.203] 2023/6/8
урвагч хулгайчдыг олж мэдээд тагнуулын газарт хандах хэрэгтэй хүмүүсээ
0 | 0 Хариулах
Цас [103.126.107.38] 2023/6/7
Нэг л их мэдэгчид. ...ккккккк....Яс юман дээрээ өөрийнхөө амьдралыг ч авч явж чадахгүй байж төрийн ажилын буруу зөвийг нь зааж томроно.....ккккккк.... Амиа яаядаа гэж байж....ккккккк..
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.172] 2023/6/7
Төрийн өмчит компани гэж байх ёсгүй!
0 | 0 Хариулах
obama [202.55.191.130] 2023/6/7
ТЭГСЭН НЬ ДЭЭР, ТӨРИЙГ АЛЬ БОЛОХ ӨМЧГҮЙ БАЙЛГАХ НЬ ЗӨВ
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/6/7
Zam mon tomor zam gedeg hoyor ium zereg hogjih heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2023/6/7
Хорь жижгээр хувааж иддэг бол одоо нэг мангасаар ид
1 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/6/7
Яадаг новшнууд бэ, арчаатай аймаг нь арчаагүй аймгаа чирж яв гэж байгаа юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2023/6/7
Зөв шийдвэрлэжээ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.64] 2023/6/7
Газрын тосны үйлдвэр, цахилгаан станцууд зэрэг нь ямарч ахиц дэвшил байхгүй. Тэгсэн малууд хиймэл оюун ухаан , сансар судлал яриад шаасан. Ажлын уялдаа холбоо з/б бизнесийн гарц гаргалгаа юу ч байхгүй тогтоол таарна
0 | 0 Хариулах