Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болормаа: Сүхбаатар дүүргийн 220 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл өгөв.

Тэрбээр "Сүхбаатар дүүрэг 1965 онд байгуулагдсан, 20.8 мянган га газар нутаг, 145 мянга орчим хүн ам, 39 мянга гаруй өрх бүхий 20 хороотой. 

Эрүүл мэндийн салбарт 220 ортой, амбулатори, лаборатори бүхий хоёр блок орчин үеийн стандартын Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2020 онд эхлүүлж, энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн Ахмадын хөгжлийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэж буй. Энэхүү төв нь 277 ам метр талбай бүхий хоёр давхар барилга бөгөөд ахмад настнуудын нийгмийн оролцоог хангах, хөгжүүлэх, чөлөөт цагийг өнгөрөөх зориулалтаар үйл ажиллагаа явуулна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хорооны барилгагүй байсан 2-р хороонд хорооны Засаг даргын ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг бүхий цогцолбор барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, ашиглалтад оруулахад бэлэн болсон.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд барьж байгаа 960 хүүхдийн сургуулийн бохирын холболтын зардал, Спорт цогцолборын барилга, 159-р сургууль, 71-р сургуулийн өргөтгөл зэрэг санхүүжилт нь зогссон асуудлуудыг шийдэх шаардлагатай байгаа"-г хэлэв.

Дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 220 орны багтаамжтай, таван давхар, давхар бүр нь 3,000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар төлөвлөжээ. Гадна орчны 500м2 талбайд ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолтой нийтдээ 12.5 мянган м.кв талбай бүхий объектууд баригдаж байгаа аж.