Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ULE компани ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч, нярав, үйлчилгээний ажилтан тус тус шалгаруулж авна

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Бидний тухай

ULE компани нь Их Британийн үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч болох JCB брэндийн Монгол дахь албан ёсны дилер юм. Бид 2007 оноос хойш Монголын уул уурхай, зам, барилгын салбарт тогтвортой ажиллан хөгжиж одоогоор 100 гаруй мэргэжилтэн, Улаанбаатар хотод засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв болон орон даяар 8 салбар үйлчилгээний төвтэйгөөр ажиллаж байна.

ULE харилцагчдадаа хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэх энгийн зорилготой, улс орондоо дэлхийн хэмжээний бизнесийн туршлага нэвтрүүлэн ажиллаж байгаа хамт олон.

ULE компанийн сошиал сүлжээг дагаарай!

Ахлах Нягтлан бодогч – 1 хүн

Ажлын байрны талаар

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, холбогдох хууль дүрэм журамд нийцүүлэн хөтлөх, бүртгэх, компанийн санхүүгийн болон татварын тайланг үнэн зөв гаргахад шаардагдах мэдээ, баримтаар  удирдлагыг хангах, Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүрэгт мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтарч ажиллах, шаардлагатай тохиолдолд түүнийг орлох, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулж, хяналт тавих, сайжруулах болон бусад хэлтэстэй хамтарч ажиллах үндсэн зорилготой.

Тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлээр мэргэжил хамгаалсан
  • 8+ жилийн мэргэжлийн туршлагатай
  • Нягт нямбай, өндөр хурдтай ажиллах чадвартай
  • Олон төрлийн үүрэг хүлээх сонирхолтой
  • Дотоод аудитын туршлагатай
  • Худалдааны байгууллагад ажилласан болон туршлагатай бол давуу талтай
  • Татварын мэргэшсэн нягтлан бодогч бол давуу талтай

Цалин урамшуулал болон бусад давуу талууд

  • Бидний санал болгож эхлэх үндсэн цалин 4,000,000 төгрөг, илүү цагаар ажилласан тохиолдолд дунджаар 1,000,000 сая төгрөгийн нэмэгдэл
  • Ажлын гүйцэтгэлийн урамшуулал жилд 24,000,000 төгрөг
  • Олон жилийн туршлагатай баг хамт олонтой ажиллаж тэднээс суралцах, бүх талаар өсөж дэвжих боломж
  • Байгуулагдсан цагаасаа хойш Монгол улс болон олон улсад мөрдөгдөж буй санхүү, нягтлан бодох бүртгэлийн стандарт, хууль, журмыг чандлан сахиж ирсэн учраас бидэнтэй нэгдэн ажиллахад ямар ч саад хүндрэлгүйгээр мэргэжлийн түвшинд ажиллах боломжтой

Тооцооны Нягтлан бодогч – 3 хүн

Ажлын байрны талаар

Компанийн санхүүгийн болон татварын тайланг үнэн зөв гаргахад шаардагдах мэдээ, баримтаар  удирдах ажилтнаа хангах, мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтарч ажиллах, шаардлагатай тохиолдолд түүнийг орлох, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулж, хяналт тавих, сайжруулах болон бусад хэлтэстэй хамтарч ажиллах үндсэн зорилготой.

Тавигдах шаардлага

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлээр мэргэжил хамгаалсан
  • 5+ жилийн мэргэжлийн туршлагатай
  • Нягт нямбай, өндөр хурдтай ажиллах чадвартай
  • Олон төрлийн үүрэг хүлээх сонирхолтой
  • Худалдааны байгууллагад ажилласан туршлагатай бол давуу талтай
  • Татварын мэргэшсэн нягтлан бодогч бол давуу талтай

Цалин урамшуулал болон бусад давуу талууд

  • Бидний санал болгож эхлэх үндсэн цалин 3,000,000 төгрөг, илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн нэмэгдэл
  • Олон жилийн туршлагатай баг хамт олонтой ажиллаж тэднээс суралцах, бүх талаар өсөж дэвжих боломж

Бараа материалын нярав – 2 хүн

Ажлын байрны талаар

Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай эд материалын хангалт, хуваарилалт, олголтыг хийх, анхан шатны баримтыг НББ-ийн стандартад нийцүүлэн бүрдүүлэх, агуулахад хадгалагдаж буй  өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, тооллого тооцоог үнэн зөв гүйцэтгэж ажиллах үндсэн зорилготой.

Тавигдах шаардлага

  • Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлээр мэргэжил хамгаалсан, сургалтад хамрагдсан
  • 5+ жилийн тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай
  • Нягт нямбай, өндөр хурдтай ажиллах чадвартай
  • Бараа материал өргөж хураах чадамжтай

Цалин урамшуулал болон бусад давуу талууд

  • Бидний санал болгож эхлэх үндсэн цалин 3,000,000 төгрөг, илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн нэмэгдэл
  • Орчин үеийн тухлаг, цэгцтэй агуулахад туршлагатай баг хамт олонтой ажиллаж тэднээс суралцах, бүх талаар өсөж дэвжих боломж

Үйлчилгээний ажилтан – 1 хүн

Ажлын байрны талаар

Ажлын байр-оффис, агуулах, засварын төвийн өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, ажлын байрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн цэвэр цэмцгэр байлгах зорилготой.

Тавигдах шаардлага

  • Цэвэрч, нягт нямбай, өндөр хурдтай ажиллах чадвартай
  • Цагийн менежменттэй, хариуцлагатай
  • Харилцааны соёлтой, Үнэнч шударга

Цалин урамшуулал болон бусад давуу талууд

  • Бидний санал болгож эхлэх үндсэн цалин  1,500,000 төгрөг, илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн нэмэгдэл
  • Орчин үеийн тухлаг, цэвэр, цэгцтэй орчинд найрсаг хамт олонтой ажиллаж тэднээс суралцах, өсөж дэвжих боломж

Шалгаруулах үйл явц

  • 2023 оны 06 сарын 15-ны дотор доорх холбоосоор орж манай онлайн өргөдлийг бөглөнө. Мэдээллээ аль болох дэлгэрэнгүй бөглөхийг хүсье.
  • Ажилд орох хүсэлтийг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
  • Тохирох хүсэлт гаргагчийг дараагийн шатны ярилцлагад урих болно.
  • Хоёр дах шатны ярилцлагад тэнцсэн хүсэлт гаргагчийг гурав дах шатны ярилцлагад урина.
  • Гурав дах шатны ярилцлагад тэнцсэн бол ажлын гэрээг санал болгоно.

ULE компани нь шалгаруулалтад оролцож буй хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, гарал үүсэл, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварлан гадуурхдаггүй, ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд тэгш боломж олгодог ажил олгогч юм.

Танд зайлшгүй тодруулах зүйл байвал бидэнтэй hr@ule.mn мэйл хаягаар эсвэл 7595 0801 #5 утсаар холбоо барих боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.