Улаанбаатар хотод дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас эхлээд байгаа. Засвар хийх хугацаанд халуун ус хязгаарладаг.
Маргааш буюу зургаадугаар сарын 5-15-ны өдрүүдэд дараах байршлуудад дулааны шугамын засвар хийх хуваарьтай байна.
"УБДС" ТӨХК-аас тайлбарласнаар, 10 хоногийн хугацаанд төв шугамын таслах хаалт шинэчлэн солих, худаг өргөтгөж сэргээн засварлаж урсгал засвар хийх юм байна.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс "Засварын ажлыг хуваарьт заасан байршлуудад 8-14 хоногт өдрийн болон шөнийн цагаар гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл засвар хийх үеэр хэрэглээний халуун усыг хаана.
Сүүлийн таван жилд шинэчлэгдсэн магистраль шугамуудыг шахаж шалгаад нэмэлт ажил хийхээргүй бол ажиллагаанд шууд залгана" гэж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|